СУРВАЛЖИЛГА: УНТЭ-ийн нэр бүхий эмч нарын хүнлэг бус, хууль бус үйлдэл хүний аминд хүрсэн үү?

Нийгэм
Bolortengis
Унших: 6 мин 20 сек
640
legacy:emneleg/EYMT.jpg
legacy:1remneleg/77d4abc9108e4a809bd2be7bbe4878ef.jfif

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэсний түгжрэл болж яаралтай тусламжийн тасагт ирсэн ч хүлээн авахын нэр бүхий эмч нар хүнлэг бус хандаж, яаралтай тусламж үзүүлээгүйгээс өвчтөний биеийн байдал хүндэрч, улмаар 5 хагалгааны дараа амь насаа алдсан гэх асуудлын талаар, мөн тухайн өвчтөний хөгжлийн бэрхшээлтэй байдлыг ашиглан үгсэн хуйвалдаж, зохиомол хомсдол үүсгэн өвчтөний ар гэрт эм тариа худалдан борлуулж байсан гэх асуудлын талаар бид нэхэн сурвалжиллаа.

Бат-Эрдэнийн Галмандах ДЭМБ-ын F-71 буюу хүндэвтэр хэлбэрийн оюуны хомсдолтой гэсэн оноштой хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Тэрээр гэнэт муудаж, 2024.02.06-ны өдрийн шөнийн 01:00 цагт УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасагт иржээ. Хүлээн авах тасагт н.Сүхбат гэх эмч ажиллаж байж. Өвчтөний төрсөн дүүгийн хэлж буйгаар н.Сүхбат эмч Б.Галмандахыг илт үл тоож, хүнлэг бус хандлага гаргасаар, өвдөлтдөө шаналсан хөөрхий залуу хүлээн авах тасагт эмчийн тусламж хүлээсээр хоножээ. Дараагийн өдөр өвчтөний ар гэр шаардлага тавьсны үндсэн дээр бүдүүн, шулуун гэдэсний эмч Б.Галмандахад үзлэг хийж, бүдүүн гэдэсний түгжрэл гэх оношийг тавьсан байна. Ингээд амь насны заалттайгаар яаралтай хагалгаанд оруулахаар болсон аж. Б.Галмандах хагалгаанд орж азаар амь нас нь энэ удаад аврагдсан. Гэвч 6 сарын дараа бүдүүн гэдэс залгуулах мэс засалд орох шаардлагатай болохыг эмч зөвлөсөн учраас хагалгаанд орохоор 2025.08.25-ны өдөр дахин УНТЭ-т ирлээ. Эндээс л бүх асуудал эхэлсэн аж.

legacy:1remneleg/11.jpg

Талийгаач Б.Галмандахын төрсөн дүү Б.Жигдэн

Мэдээгүй байхад нь ахад нь унтуулга хийж, хагалгаа хийсэн гэв

Б.Галмандах 2024.08.28 бүдүүн гэдэс залгах хагалгаандаа оржээ. Гэвч биеийн байдал муудаж, огиулж бөөлжих шимж тэмдэг илрэхэд ар гэрийн зүгээс эмч нарт хэлсэн боловч “Зүгээр. Асуудалгүй” гээд ойшоогоогүй аж. Б.Галмандах бол хаана нь яаж, өвдөж байгааг илэрхийлэх чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Улмаар эмнэлгээс гаргахаар товлосон өдөр нь Б.Галмандахын оёдол нь задарч, тэрбээр 3 дахь хагалгаандаа орлоо. Ингээд хагалгаанаас хойш 7 хоногийн дараа буюу 09.13-ны өдөр түүнийг эмнэлгээс гаргажээ. Түүний төрсөн дүү Б.Жигдэнгийн хэлж буйгаар энэ үед түүний шарх нь ил, дотор гэдэс нь харагдаж байсан аж. Ингээд эмнэлгээс гараад 2 хоногийн дараа тэрээр ухаан алдаж, дахиал л УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасагт хүргэгдэв. Гэтэл анх 6 сарын өмнө ирэхэд нь үл тоож, хүнлэг бус хандаж ийм байдалд хүргэсэн гэх өнөөх н.Сүхбат эмч байж таарав. Эмч тэднийг таньж, өнөөх л үл тоосон, хүнлэг бус хандлагаа гаргаж, ухаан алдаад очсон, онгорхой гэдэстэй Б.Галмандахыг “зүв зүгээр байна” гэжээ. Ухаан алдсан юм бол мэдрэлийн эмч н.Энхзоригт ханд гэсэн аж. Харин н.Энхзориг эмч мөн л “Зүгээр байна. Хүсвэл та нар амбулаториор цагаа аваад тархины зураг авахуулаарай” гэжээ. Ингээд н.Сүхбат эмч “Одоо наад хүнээ аваад яв. Манайх ороо суллаж авмаар байна” гээд хөгжлийн бэрхшээлтэй ахыгаа дагуулаад хөдөөнөөс ирсэн хөөрхий охиныг ахтай нь цуг эмнэлгээс хөөсөн байна. Гэртээ очуут дахин унаж, татаад 23:00 цагийн үед эргээд хүлээн авах дээр ирлээ. Хөөсөн эмч Сүхбат “Тэгвэл та хоёр гэдэсний эмчээ хүлээ” гээд хөдөлсөнгүй. Ингээд маргааш нь 10 цагт Бүдүүн шулуун гэдэсний эмч үзлэг хийж, тасагтаа авъя гэснээр өдрийн 12:00 цагт тасагт хэтщвтсэн ч харамсалтай нь удалгүй сэхээн амьдруулах буюу эрчимт эмчилгээний тасагт шилжсэн аж. Ингээд Б.Галмандах дахиж ухаан оролгүй, эрчимт эмчилгээний тасагт 38 хоноод бурхан болсон байна. Түүнийг эрчимт эмчилгээний тасагт байх үед наалданг үүссэн байна гээд 2025.09.24-ний өдөр дахиад л хагалгаа хийжээ. Хамгийн ноцтой нь энэ хагалгааны талаар ар гэрт нь мэдэгдээгүйгээр барахгүй хэлэлгүйгээр өвчтөнд унтуулга хийж, хагалгааг үйлдсэн хэмээн талийгаачийн төрсөн дүү Б.Жигдэн ярилаа. Дүүд нь энэ тухай дараа нь мэдэгдсэн аж.

legacy:1remneleg/525019d66b82498ca629c54b259bf365.jfif

/Хүлээн авахын эмч Н.Сүхбат/

Эмч, эмзүйч нар үгсэн хуйвалдаж өвчтөний ар гэрт тариа худалдаж байгаад баригджээ

Б.Галмандахыг эрчимт эмчилгээний тасагт байх үед үрэвсэл өндөр байгаа тул меропенем хэмээх тариа тарих шаардлагатай бөгөөд эмнэлэгт энэ тарианы нөөц дууссан тул гаднаас худалдаж аваарай гэж эмчлэгч эмч нь хэлсэн байна. Тодруулбал, Эрчимт эмчилгээний тасгийн резидент эмч Бямбасүрэн гэгч эмийн жорон дээрээ утасны дугаар бичиж өгөн, энэ дугаараас тариагаа авахыг зөвлөсөн аж. Эмчийн зөвлөсний дагуу тухайн дугаарт холбогдон тариаг авч байсан бөгөөд, тариа худалдаж байсан хүн нь УНТЭ-ийн Эрчим эмчилгээний тасгийн Эмзүйч С.Буянжаргал гэх хүн болохыг мэдсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрүүл мэндийг ашиг хонжоо олох завшаан болгож байсан этгээдүүд баригджээ.

Б.Жигдэнгийн хардлагаар тариа үгсэн хуйвалдаж зарсан этгээдүүд тухайн тариаг ахад нь хийсэн хэмээн худал хэлж, нэг зарсан тариагаа маргааш нь дахиад авчирч өгч байсан байж болзошгүй гэж хардаж байгаа аж. Учир нь хамгийн хүчтэй антибиотик гэх уг тариаг удаан хугацаанд хийлгэсэн атал ахынх нь шинжилгээгээр үрэвслийн хэмжээ нь огт өөрчлөгдөхгүй байсан нь ингэж хардах шалтгаан болсон хэмээн тэрбээр ярилаа.

legacy:1remneleg/buynjargal.jpg

/УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмзүйч С.Буянжаргал/

legacy:1remneleg/8e0cfb528b64425d800a828eeccbe2e0.jfif legacy:1remneleg/011e369ea60e474d857049576f66b7b1.jfif

Хүнлэг бус эмч, эмнэлгийн ажилтан одоо ч ажлаа хийгээд, инээж хөхөрч явна

Ингээд нэгэнт үйлдэл нь ил болсон С.Буянжаргал Б.Жигдэнд хандан “Эгчийгээ уучлаарай. Би 3-хан сар ажиллаад л тэтгэвэртээ гарчих юм. Би мөнгийг чинь буцаагаад өгье” хэмээн удаа дараа залгаж, чат бичиж байжээ. Гэвч ахынхаа өвчнийг, амь насыг нь хүн чанаргүй хүмүүсийн даажин болгосон Б.Жигдэн түүний уучлалыг хүлээж аваагүй бөгөөд, УНТЭ-ийн Чанарын албанаас эхлээд, ЭМЯ, Эрүүл мэндийн сайдад хүртэл хандсан байна. Гэвч асуудлаас хойш 30 хоногийн дотор шийднэ гэсэн боловч хэн нь ч гомдлынх нь хариуг өгөөгүй учраас хөөрхий бүсгүй хариултыг нь сонсохоор Улаанбаатарт дахиад иржээ. Ингээд ахынх нь өвчнийг ашиг хонжоо болгон ашиглаж, үгсэн хуйвалдаж дотроосоо тариа зарж байсан Б.Буянжаргалыг ажиллах хугацааг нь гүйцээгээд тэтгэвэрт нь гаргасан байжээ. Харин эмнэлгийн Санхүүгийн албанаас холбогдож тариа авсан 1.023.000 төгрөгийг Б.Жигдэнгийн дансанд хийжээ. Уг нь эмнэлгийн зүгээс Б.Жигдэнгийн гомдлын дагуу холбогдох эмч нарт хариуцлага тооцсон гэсэн боловч, цалингийн тодорхой хувиар торгуулаад л өнгөрсөн аж. Хүлээн авахын хүнлэг бус эмч Сүхбат ч, Мэдрэлийн тасгийн Энхзориг ч аль аль нь одоо ажлаа хийгээд, инээж хөхрөөд явж буй. Үгсэн хуйвалдаж дотроосоо тариа зарсан эм зүйч С.Буянжаргал гавьяаны амралтдаа гарч, эмчлэгч эмч н.Бямбасүрэн яасан тухай мэдээлэл алга.

УНТЭ: Бид хэвлэлд мэдээлэл өгөх шаардлагагүй

Бид энэ асуудлын талаар бид УНТЭ-ээс тодруулахаар 2025.04.28-ны өдөр тус эмнэлэгт хандсан юм. Гэвч дарга бүрийн хаалга татаж, үүд сахиж өнжисний эцэст “Эмнэлгийн дарга гадаадаас ирэхээс нааш мэдээлэл өгөх боломжгүй. Ирэх 7 хоногт ирээрэй” гэсэн хариултыг хэвлэлийн ажилтан өгснөөр буцав. Тохиролцсон ёсоор 7 хоног хүлээгээд эргээд холбогдоход “Дарга дөнгөж өнөөдөр ажилдаа ирлээ. Даргын туслахад танилцуулсан. Туслах даргадаа танилцуулсны дараа , хэрэв дарга зөвшөөрвөл мэдээлэл өгөх байх. Маргааш холбогдоорой” гэв. Маргааш нь холбодоход “Манайх тухайн гомдол гаргасан иргэнтэй уулзсан учраас хэвлэлд мэдээлэл өгөх шаардлагагүй” хэмээн дарга дамжуулсныг хэвлэлийн ажилтан утсаар уламжлав.

Г.Номин: Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, тарианы мөнгийг буцаан төлүүлсэн

/Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын Улсын ахлах байцаагч/

legacy:1remneleg/5.jpg

Харин ЭМЯ асуудлыг шалгаж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газарт холбогдох материалын хамт өгсөн аж. Энэ дагуу шалгалтыг хийж, холбогдох баримт материалд үндэслэн хууль бус үйлдлийг нь тогтоосон аж. Чухам ямар арга хэмжээ авсан тухай Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын Улсын ахлах байцаагч Г.Номингоос тодруулахад “ Зөрчлийн хуулийн 6.6.3-ын дагуу торгуулийн арга хэмжээ авч, тариа борлуулж олсон орлогыг гомдол гаргагч талд буцаан төлүүлсэн. Манай дээр бол зөвхөн эм, тариа зарсан асуудалд арга хэмжээ авна. Харин эмч, эмнэлгийн ажилтны ёсзүйн асуудлыг тухайн эмнэлгийн дотоод журмаараа шийдэх ёстой” гэв.

Хүнлэг бус эмч, эмнэлгийн ажилтан сарын цалингаасаа багахан хувийг өгөөд өнгөрч байхад элэг бүтэн нэгэн айл цэл залуу хүүгийнхээ, ахынхаа амийг алдчихаад байгаа асуудалд хэн хариуцлага тооцож, хэн анхаарах вэ? Хүний амь нас цалингийн 20 хувьтай дүйдэг болчихсон хэрэг үү?

Хуваалцах:640

СЭТГЭГДЭЛ (64)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/05/17

    Ер сүүлийн үеийн эмч сувилагч нар маш хайхрамжгүй сэтгэлгүй бодсон шүү!!! Эмнэлэгт ганц ч хоноогүй хнвтээч үгүй хүнд Ганц дусал тариа залгаж орхиод гарч явсан хойгуур нь реакц өгөөд ороод ирхэд нь өнгөрчихсөн байсан!!!😭😭😭 Одообүх зүйл бурхан болсон хүний буруу болгож бие биенээ өмөөрч бүхэл бүтэн нэг айлын амь амьдралыг сүйрүүлж хань үр хүүхдүүдийг нь өнцөрүүлсэн үйл явдал Орхон аймгийн НЭ-д гарсан даа!!!😡😡😡

  • З
    Зочин2025/05/16

    Хорьж шалга

  • З
    Зочин2025/05/12

    Муухай

  • З
    Зочин2025/05/11

    Эмч нар өвчтөнд! Ялангуяа хөгшин! Хөгжлийн бэрхшээлтэй өвчтөнд аймаар дээрэлхүү! хандаж доорд үзээд байна! Аль ч эмнэлэг адилхан! Мэдлэггүй! Тэгээд өвчтөнөө доорд үздэг! Улсын 2р эмнэлгийн Банзрагч гэдэг дотоод шүүрлийн эмч Хашимато! гэдэг эмчилгээгүй! олон эрхтэнийг гэмтээдэг аутоимунный өвчтэй! Хордлоготой тэтгэвэртээ гарсан эмч хүнийг шүү! Үзэхчгүй! Зовлон шаналалаа хэлээд байхад жалобы нь ч сонсохгүй! өмдийг нь ч татуулчихгүй ЭРҮҮЛ! гээд өрөөнөөсөө хөөж гаргасан гээд боддоо? Хэнд хэлэх вэ? яах вэ? Одоо өөртөө дусал хийгээд нойргүй өвдөлттэй гэртээ хэвтэж бна?

  • Z
    Zochin2025/05/08

    1r emnelegt uzuulj ami nasaa avruulj bailaa. Comment hesgiig unshaad niigem yamar doroi bolsoniig harj baina. Medeenii Site uur medee gazar avahgui bolohoor iim sedev sevdeg bolson baih

  • З
    Зочин2025/05/08

    Одоо цагт хүн чанаргүй болсон үе ирсэн байна даа уул шугамтай хүн ардынхаа төлөө тангараг өргөсөн эмч нар шүү дээ өөрсдийгөө өвчтөн гэж нэг бол ах дүү хамаатан садангууд гээд бодогдуулж ямар ч өвчтөн хүний ёс жудагтай хүний эрх дээдлэх ёс зүйтэй байх байлаа шүү тийм ядарсан айлын нэг өвчтөн иржээ гэж бодохгүй хүн чанаргүй нэг нүдээрээ мөнгө харж явж байгаа эмч болон төрийн албан хаагч нарт нэгл юм хэлэх үг байна үүлий үр хаалга андуурахгүй шүү нөхдөө сайн бодоорой гэж хэлмээр байна даа

  • Т
    ТӨМӨР2025/05/08

    ТАНГАРАГ ӨРГӨСӨН ЭМЧ НАР ХҮНЛЭГ БУС ҮЙЛДЭЛ ГАРГААД ЯЛГҮЙ БАЙГАА БОЛ ШУУД ЦУСАН ӨШӨӨ АВАХ ХЭРЭГТЭЙ

  • З
    Зочин2025/05/08

    Сэтгүүлч нар нийтлэх юм олдохгүй ховын юм бичихээ болимоор юм энэ бичсэнийг нь хянаж нийтлэхийг нь зааж өгмөөр юм аа Арай дэндүү нүдээрээ хараад хажууд нь байсан юм шиг л бичих юм аа Эмч болох гэж сэтгүүлч шиг дөрөвхөн жил сурдаггүй юм шүү Сэтгүүлч нэртэнгүүдээ

  • А
    Амьд явах ухаан2025/05/08

    Ажил хийж буй эмчид гомдлохоосоо өмнө өвдөхгүй байх тухай юу хийснээ шүүмээр

  • З
    Зочин2025/05/08

    Чадварын хувьд боломжийн боловч их ачааллаасаа болоод тэгдэг юмуу өвчтөнтэй их хайнга харьцдаг, дараа нь тэгэх ёстой ингэсэн нтр гээд хэлээд бдаг юм билээ. Яагаад өмнө нь хэлчихэж болоогүй юм бол гэж бодогдохоор. Ялангуяа олон жил ажилласан ээгтэй эмч нар бол үнэн яравгар. Хүнээс гарын мөнгө авчихаад орж ирээд ганц удаа ч болов зөвөлгөө өгчихдөггүй юм билээ. Муухай санагдсан.

  • У
    Уншигч2025/05/08

    ЯМАР ХӨГИЙН ЭМЧ ВЭ СҮХБАТ ГЭГЧ ИЙМ СЭТГЭЛГҮЙ ЁС ЗҮЙГҮЙ ХҮНЛЭГ БУС ХҮМҮҮСИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХДАГ ЧАДВАРГҮЙ УВАЙГҮЙ ЭМЧ НАРЫН ЭРХИЙ НЬ ХАСЧ АСРАГЧ БОЛГОВОЛ ТААРНА ИЙМ ЭМЧ НАР АЛХАМ БҮРТ ТААРАЛДДАГ EР НЬ ЭМЧ НАРЧ БИШ ХҮМҮҮСИЙН ХҮН ЧАНАР МАШ ИХ МУУДСАН БЯЛДУУЧ НАР ОЛШИРСОН

  • З
    Зочин2025/05/08

    Эргүү балай солиотой юм бичих юм... Мэдээгүй бхад хагалгаа хийцэн бсан ч гэх шиг хэн итгэхэвдээ битгий ингэж балайрч солиорч блдаа

  • Т
    Тунгаа2025/05/08

    Эмч нэртэй алуурчид арга хэмжээ авч дариу шоронд нь илгээх хэрэгтэй

  • Т
    Туяа2025/05/08

    Буруутай эмч нарыг ажлаас халж хариуцлага тооцож шоронд хийх хэрэгтэй ямар аймаар эмч нар бэ 1р эмнэлгээр орох хэрэггүй юм бна .эмч нар бүлэг мафи сүлжээ үүсчээ.тариа хийсэн гээд дараа мөнгийг нь дансанд нь хийсэн гэж бна ямар тэнэг хүн хуурч бга бишдээ.

  • З
    Зочин2025/05/08

    Манай эрүүл мэндийн өнөөгийн царай илэрсэн нь энэ боловч илэрээгүй зөндөө ийм зүйл бга шүү

  • Z
    zochin2025/05/08

    Hvnee aldsan hvnd gomdoltoi l bga bh. Gehdee hogjliin berhsheeltei irgediin are gert setgelzvin zovlogoo ogoh heregtei yum shig sanagdsan. Oorsdoo bidniig ylgawarlaj bn gesen setgelzvitei baih shig haragddag. 1r emnelegiin hvleen avah deer anh aawigaa harvahad ochson yum. Hvnd hvniig toohgvi bh shig sanagdaad ih gomdoj bailaa. Daraa ni ooroo hvrgegdej ochood udurjin hewtehdee oilgoson. Anhni vzlegeer hvnd hunguniig ni onoshlood nariin mergejiliin emch naraa duudaad vzvvldeg yum bnle. Udurjin hewtehdee hvleen avahin emch narin achaalal zovlong oilgoson doo

  • З
    ЗОЧИН2025/05/08

    ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ ХАМГИЙН ГОЛ НЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ӨӨРИЙГӨӨ ИЛЖРХИЙЛЭХ ЧАДВАРГҮЙ ХҮНИЙГ ИЛТЭД ДОРОМЖИЛЖ БАЙГАА НЬ ЭМЧ ЭМНЭЛЭГИЙН АЖИЛЧИДАД ЁС ЗҮЙ ЯРИХААС ИЛҮҮ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ. ЭМ ТАРИАГ ЗАРЖ БАЙГАА НЬ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ МӨН ХОХИРОЛ БАРАГДУУЛСАН ГЭЖ БАЙГАА ЭМНЭЛЭГИЙН ДАРГА БУСАД НӨХДҮҮДЭД ХАРИН ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ АЖЛААС НЬ ХАЛЖ АРГА ХЭМЖЭЭ ТООЦОХ ХЭРЭГТЭЙ. ХАМГИЙН НОЦТОЙ НЬ ДОТРООСОО ЭМ ТАРИАГ ХЭДЭН УДАА ӨВЧИНДӨӨ ШАНАЛСАН ХИЧНЭЭН ХҮНД ЗАРЖ АШИГ ХОНЖОО ОЛЖ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСНИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААР ТОГТООЛГОХ ХЭРЭГТЭЙ. ЭМЧ,ЭМ ЗҮЙЧИЙН БҮЛЭГ СҮЛЖЭЭ БАЙГААГ НЬ ХОХИРОГЧИД ИЛЧИЛЭЭД ӨГСӨН БАЙНА ШҮҮ...

  • З
    Зочин2025/05/08

    Ёрын салбар болгож чадсаан ёрын салбар болсоон өөрсдөө юун ариун үйлстэн сайд нь хүртэл бохир бизнес махны ченж гэлүү. Ийм сайдтай салбар зүгээр л ямар ч хамаагүй аргаар Ашиг хийх л хүсэл байна өөр юу ч байхгүй

  • Б
    баллт2025/05/07

    энэ эмч гэсэн биеэ тоосон гар харсан мөнгө нэхсэн алуурчидыг шоронд хийх хэрэгтэй

  • З
    Зочин2025/05/07

    Ийм л цагаан халаад нөмөрсөн алуурчдыг өмөөрөөд байгаарай та нар. Соц үед туршлага, техник, эм тариа дутаж л эрсдэл гардаг байлаа, тэр үед эмч нар цагаан нөмрөгт баатрууд байв. Одоо эрлэгийн нэг тал нь. Ёс зүй хуулийн хариуцлагаа биеэр хүлээж байх хргтэй

  • 1
    1р эмнэлэгийн эмч бүгд новш илт улаан цагаан мөнгө2025/05/07

    1р эмнэлэгийн эмч нар бүгд новш илт улаан цагаан мөнгөтэй хүнд л үйлчилдэг юм блээшдээ

  • З
    Зочин2025/05/07

    Аймшиг гамшиг салбар

  • P
    Pizda2025/05/07

    Er in zgr ajilaa hj boldoggvi yatsan atsnii oron be. Emch hvn gheeree deerhlvvlj bdg pizdaanii ulsaas zailag ymsandaa

  • I
    Irgen2025/05/07

    Mgl d iim emch nertei aluurchid ali ch alban gazart zunduu bga shde tanine mungu l harsan uls yaana daa tamine ajilah erhiin neg musun hasaad horih heregrei tamine

  • З
    Зочин2025/05/07

    Сайдаасаа эхлээд доошоо бүгд л бохир бизнэс болж хувирсан байх оо чимээгүй хохироод үлдсэн нь хэд байгаа бол зүгээр л эмчийн нэр зүүсэн ашиг харагч болж хувирсан байх салбар тэр чигтэй бохир Хүнлэг бус болсон байх оо

  • З
    Зочин2025/05/07

    Чадахгүй байж эмч болж яадаг байнаа. Япон шиг үнэхээр сурлагаараа шилдэг дээр нь мөнгөтэй айлын хүүхдүүд эмч болдог системтэй бол ингэж хүний амь үрэгдэхгүй. Анагаахын дээдийн шалгалт маш өндөр шаардлагатай дээр нь сургалтын төлбөр өндөр байдаг.

  • З
    Зочин2025/05/07

    Хагалгаанд орох бол эмч нарт заавал мөнгө өгдөгн ёс болсон бага мөнгө өгвөл голдог болсон байна лээ

  • З
    Зочин2025/05/07

    Эрдэнэт хүний амь насыг авран хамгаалахаар тангараг өргөчихөөд арай хүнлэг бус хандаад байгаа юм бишүү хагалгаанд орохоор эмч нарын гарыг цайлгаж мөнгө өгөх шахсан эмийг нь авах аль аль талдаа жаахан ёс зүйтэй баймаар юм.

  • З
    Зочин2025/05/07

    Яг ийм явдал тохиолдож байсан шүү,хэрүүл хийж байж өглөө арай гэж хагалгаанд оруулж байсан,их зэвүүндээ

  • И
    Иргэн2025/05/07

    Эд эрхтэнг нь авах гээд хүн чанаргүй болсон байж магадгүй шүү. Болж өгвөл цааш нь харуулаад тархины үхэлтэй гэж оношлох байхдаа

  • З
    Зочин2025/05/07

    Эмчийгээ ингэж элдэвээр гоочилж байж өвдөх үед эмчлүүлэх эмчгүй л болно доо. Ямар цалин авч яаж ажилдагыг нь мэдэхгүй бж

  • З
    Зочин2025/05/07

    Он сар өдрөө зөв бич сэтгүүлч. Эмч нарын хариуцлага маш муу байна. Ядаж хүнлэг сэтгэлтэй ажилла. Сайн эмч нар тааруу эмч нараа чирж явдаг. Зарим эмч нар ямарч мэдлэг байхгүй мэргэжилдээ сонирхолтой байхад тэр цалин чинь нэг их дарамт биш. Чадалтай мэдлэгтэй эмч нар өөрсдийгээ хөгжүүлээд цалин байтугай амжилтанд хүрдэг.

  • З
    зочин2025/05/07

    ер нь улсын эмнэлэгиин эмч нар хүнд сурталтай цаг өгсөн нэртэй нэх завтай хүмүүс зүгээр л сууж байдаг ш дээ

  • Ү
    үГЛЭЭ өвгөн2025/05/07

    эмч нар онцгүй болсон.байна.лээ.

  • И
    иргэн2025/05/07

    яаралтай тусламжийн эмч Сүхбат харьцаа хандлага их муу юм билээ шүү эмнэлгийн удирдлага анхааралдаа авч солиорой хэд хэдэн удаа таарсан хандлага нь тм юм билээ шүү хүн загнаж зандарсан нөхөр байлээ

  • З
    Зочин2025/05/07

    er ni baiguullaga bvr deer hugjliin berhsheeltei hvniig hvn bish gej vzej yalgabarlana gaduurhaj haritsdag shvv NHYam huuli hynalt nibhugjliin berhsheeltei hvmvvsiig anhaarch sain tuslaj demjih heregtei bgaa odoo huuliinhan deerh emch nart ervv vvsgeed shalgah heregtei donoriin jaimaand yavsan baih magadkaltai shvv batchuluun emch mediin nuhdvvdiin garar orson baih

  • З
    Зочин2025/05/07

    Цаг алдаж гэдэс үхжжээ Эмчийн 100%буруу

  • М
    Монгол2025/05/07

    Хүний мөс, чанараа мөнгөөр сольсон өргөсөн тангарагаа мартсан эмч нарыг хатуу шийтгэх хэрэгтэй. Батчулуун мөн адил.

  • Б
    Бид2025/05/07

    Энэ эмнэлгийн эмч нар үргэлж шар хардаг өлөн бөөснүүд, маш муухай, хүнлэг бус харьцаатай, дарга нарт бол долоогоно байдаг шүү.

  • И
    Иргэн2025/05/07

    Ар гэр нь адилхан буруутай. Оюуны бэрхшээлтэй хүнийхээ идшинд анхаарахгүй түгжрэл болгосон байна. Эмч нарт арга хэмжээ тооцсон л байна. Эмч эмнэлгийн ажилтан хомсдолтой бхад өөр яалгах гээд байгаа юм. Шүүмжлээд бганууд нь өөрсдөө анагаахаар сураад сайн эмч сувилагч болцгоо.

  • З
    Зочин2025/05/07

    Надад иймэрхүү явдал тохиолдож байсан. Архангай аймгийн НЭ-ийн мэс засал, дотрын эмч нар цөсний чулуутай өвчтөнөө оношилж чадахгүй байсан учраас хотоос эмч ирж оношилж хагалгаанд ороод хагалгаа хийснээс 2 хоногийн дараа биеийн байдал муудсан чинь үзэж өгөх эмч олдоогүй бүгд зугтаад байсан. Хот руу авч байж амийг нь аварч билээ. УНТЭ-ийн эмч нартаа баярлаж явдаг шүү. Эмчийн бичсэн эмчилгээ эм тариаг эм зүйч сувилагч нар нь өвчтөнд хийгээгүй улмаас биеийн байдал маш их муудсан.

  • З
    Зочин2025/05/07

    1r emnelgiig xagalgaanii mash sain bagtai emneleg gd nuxur maani ewerxiinii xagalgaand orson bolowch 6 sariin daraa daxiad oyodol n zadarch ewerxiitei bolson bdg. Xudla ner xundees oor yumgui yum shg bnl. Tgd daxiad oor emnelegt xagalgaand orson shd.

  • И
    Иргэн2025/05/07

    Монгол улсын боловсрол эрүүл мэндийн салбар маш хүнд байдал руу эрэлт буцалтгүй орлоо шүү!!! Зарим сайн эмч багш нар маань эр эм гэлтгүй гадаад оронд машины жолоочоос мэргэжилтэн хүртэл ажил хийх болжээ!!! Энэ бол Монгол улсын эмэгнэл!!!

  • И
    ИРГЭН2025/05/07

    Шүлсний цалинтай эмч дээр тэрбумтан очоод тэнгэрийн үйлчилгээ шаардаж байхыг нүдээрээ үзлээ!!! Гэхдээ тэр тэрбумтан улсад шүлсний татвар төлдөг том ченжүүд!!! Ийм эрүүл мэндийн салбараас Дэлхий үйлчилгээ шаардах шаарддаггүй, ихэнх эмч сувилагчид чинь гадаад оронруу гарч бн удахгүй эрүүл мэндийн салбар ажилах хүчингүй болох байх!!! Тэр үед тэнгэрийн үйлчилгээгээ шаардсаар байгаарай үхэр Монголчууд минь!!!

  • З
    Зочин2025/05/07

    Mongol emch nariin bodit turh

  • З
    Зочин2025/05/07

    ЭМ сайд 13 р маягт гэх хогийн зүйлээ сэргээнэ гэнэ Иргэд бид эмч эмлэгээ өөрсдөө сонгох эрхээ хасуулах нь ээ

  • З
    зочин2025/05/07

    аймар юм бэ! хүний өвчнөөр ашиг олж, хүний амь хохироочоод ямар ч хариуцлага хүлээхгүй тэр өргөсөн тангарагаасаа няцвал ямар арга хэмжээ авдаг юм аваач

  • З
    Зочин2025/05/07

    Толгой дээр нь өлөн хулгайч луйварчид заларч байхад доогуур нь байгаа нь адилхан бус уу

  • З
    Зочин2025/05/07

    Даанч дээ. Ийм муухай бодол санаатай эмч нар олширсон нь харамсалтай..эмч нарыг шүүлэг

  • З
    Зочин2025/05/07

    Энэ тариа эмнэлэгт байдаг байхгүй гэж худлаа хэлж өөрсдөө зардаг үнэтэй антибиотик эмч нараа ажил мэргэжилдээ үнэнч байлдаа эмч болох ёсгүй хүнлэг бус хүнэнцэрүүд эмч болоод бна болоод бна

  • З
    Зочин2025/05/07

    Одоо ер нь болж өгвөл өвдөхгүй өөрсдийгөө хамгаалж урьдчилан сэргийлж сурах хэрэгтэй жинхэнэ эмч бол ГСҮТөвийн эмч нар шүү дээ хурдан шуурхай харьцаа сайтай бохир заваан согтуу хүнтэй ч харьцдаг юм билээ уурлахгүй маш мундаг шижигнэсэн залуус бнаа гэмтлийн эмнэлгийн эмч нар маш мундаг за тэр хагалгаа хийдэг эмч нар бүр ярих ч юм биш мундаг даа жинхэнэ эмч нар тэнд л бн 3р эмнэлгийн хагалгааны эмч нар бас мундагтаа мундаг

  • З
    Зочин2025/05/07

    меропенем гэж антибиотек эмнэлэгт хэзээ байсан юм бэ их үнэтэй тариашд нэг шр нь гуч дөчин мянган төг биз дээ гаднаас авч тариулж бсан.өвтөн мэс заслын дараа босож хөдлөж байх ёстой тэгээгүй их хэвтсэнээс наалданги үүсдэг.эвгүй хөдөлгөөн хийснээс оёдол задарч болно гэх мэт өөрсдөөс шалтгаалах хичээх зүйлээ хийгээгүй байж эмч эмнэлгийнхэнийг юм л бол буруутгаж бараг тэдний өмнөөс амьдөрч яваа юм шиг аашлхдаг өвчтөнгүүд байдаг юм бна лээ.яааралтай амь нас тулсан үед ар гэрийнхэнийг хүлээлгүй хагалгаа ч хийх тохиолдол байлгүй яадгийн.сүүлийн үед мэдрэл муутай юмыг ойлгох хүлээн авах чадваргүй хүмүүс бусад руу их дайрдаг болжээ

  • С
    Сараа2025/05/07

    Эмч нар соц үед жинхэнэ хүний төлөө байсан одоо бол мөнгө гэж хардаг үхэхийг огтхон ч тоодоггүй болсон ,ялангуяа 1р эмнэлэг маш хүнд сурталтай муухай ааштай 2р эмнэлэг бол эмч нар нь бас сайхан харьцаа хандлагатай юм билээ

  • З
    Зочин2025/05/07

    мэс засхлд орсон хүнээ сайн асраагүйгээс халдвар орж үрэвсэж хүётэй антибиотекаар тариулсан хүн өчнөөн байгаашд гаднаас авчирч хийлгндэг.даатгалд байдаггүйшд.антибиотекийн дасалд лрсон хүн бол эмчилгээ авахдаа муу болдог юм бна лээ.ер нь дэлхий нийтээр антибиотекийн дасал аюул өолж бна гэж яриад л байгаашд.заавал хэн буруутай болгож нэгнийг хардаж сэрдэх нь бас сэтгэцийн эмгэг шүү

  • З
    Зочин2025/05/07

    Эмчийн ёс зүй өргөсөн тангарагаа няцсан хүнийг эмчээр ажиллуулж болохгүй, мөнгөнгүүр гээд эмнэлгийн дотрын болон гэмтлиын мэс заслын эрэгтэй эмч нар гээ бас өөдгүй мөнгөний шунал нь эмчиын үүргээс нь илүү болчихсон этгээдүүд байдаг юм билээ

  • У
    Уншигч2025/05/07

    Бичигч он сараа орж гарч 2025 оны 7.9 сар гэх мэтээр хольж хутгаснаас

  • З
    Зочин2025/05/07

    ар гэр нь ийм хүнээ сайн асрахгүй яасийн.эрүүл хүнийг ч заавал асаргаа халамж шаардлагатайшд.оёдлоо задлаад хаячихсан юм шиг бншд тэрнийг эмч юү гэж хариуцах юм бэ .байнга хажууд нь ар гэр нь байгаагүй юм бол ийм хүнд асуудал хүндрэл гарах нь мэдээж шүү дээ

  • З
    Зочин2025/05/07

    эмнэлэг угаасаа ийм болчихсон байна лээ. настай хүнийг бол хэвтүүлэх эмнэлэг ч олдохгүй хүнд байхад нь нааш цаашаа шилжүүлээд эмчилгээ гэй хийсэн зүйлгүй зүгээр л харж байгаад үхүүлдэг тийм тогтолцоотой болчихсон.

  • З
    Зочин2025/05/07

    Бузар юм бэ. Тэр үгсэн хуйвалдаж эм зардаг нь бүүр яадаг бузар вэ. Үйлийн үрээ эдлэх бх. Тэр хүн ялгаж харьцдаг Сүхбат гдг нофш. Тэр ч гсн үйлээ эдлэнэ

  • B
    Bi2025/05/07

    Ээ бурхан минь яасан ч яадгийн энэ мууг хэн л тоов гэж ханджээ эвий минь ямар их шаналаа бол

  • G
    ger h2025/05/07

    ug usguin aldaagui bichij suraad medee bichne u de! setguulch guia!

  • A
    azhuu2025/05/07

    zahirgaand ni hechneen ch hun ajildgiin ediin zasagiin huvid ene emneleg yaj ene olon zahirgaanii ajilchdiin tsalin hulsiig daahav dee

  • A
    azhuu2025/05/07

    UNTE mungu mungu mungu bolson

  • Z
    zochin2025/05/07

    Ямар ч сэтгэл зүрхгүй болчихсон хүмүүс үү энэ чинь одоо, үнэхээр муухай хүмүүс юм аа, хүний амь хохироочихоод ингээд байж байж болох юм уу ЭМЯ