Т.Даваадалай: Улаанбаатарыг 14 хот болгон хуваах тухай асуудлыг нэг жилээр хойшлуулсан

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
90
legacy:davaadalai orlogch/da.png

Ирэх зургаадугаар сарын 1-нээс Улаанбаатар хотыг 14 хот болгон хуваах асуудлыг нэг жилээр хойшлуулсныг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай хэллээ. Тэрбээр "14 хот болгох тухай асуудлыг нэг жилээр хойшлуулсан. УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд багтсан ажлын хэсэг дээр энэ тухай ярилцаж хойшлуулсныг би зөв гэж бодож байна. Яагаад гэвэл бид 14 хот болгох нь концепцын хувьд зөв. Учир нь, өнөөдөр нийслэлээс дэд бүтэц рүү төвлөрч ажиллаж байна. Ирэх жил Засгийн газар боловсролын дэмжих жил болгон зарлаж сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр гэрээсээ ойр 20 минутын зайд хүүхдүүдээ сургуульд хүргэх боломжтой. Энэ нь түгжрэлээс авхуулаад маш олон зүйлд нөлөө үзүүлнэ. Тиймээс бид 14 хотыг хуваах дэд бүтцээ бэлдэж байгаа болохоор одоо төсөв ярихгүй гэсэн үг" гэлээ. Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ " 14 хотод хувааж зардал нэмэх гэж байгаа юм биш. Зорилго нь гэрээсээ 20 минутад нийтийн тээврээр сургууль, цэцэрлэг, ажлын байр, эмнэлгийн үйлчилгээ зэрэг нийтийн үйлчилгээнд байснаар зайнд авах боломжийг бүрдүүлнэ. Үүний дагуу дэд бүтцийг хөгжүүлж байна. Дэд бүтцээ хийсэн байхад засаг захиргааны асуудал амархан шүү дээ " гэлээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/05/08

    Сургууль цэцэрлэг барих газраа бүгдийг нь зарчихаад одоо юу гэнэв дүүрэг болгондоо сургууль цэцэрлэгт яваад Л гэнүү мал чинь одоо яагаад явахгүй байгаа юм бэ малаа... Газар байхгүй за

  • З
    Зочин2025/05/08

    Ийм новшнууд дээр байна даа

  • Z
    Zochin2025/05/08

    Hot gj helheesee iluu Duuregeer ni nerleh ni zob , yagaad gebel Ulaanbaatar hotin Bayngol hot geh uu ene bol utgagui zohitsohgui zuil . Ulaanbaatar hotin duureguudig duuregeer ni nerleh ni zuitei . Erdenet , Darhan , Baganuur , Nalaih hot bolgohod bolno shdee Jaahan medremjtei ajilmaar ym daa

  • З
    Зочин2025/05/07

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин2025/05/07

    Хийх л хэрэгтэй байсан юмсан, шүүмжлэл эсэргүүцэл гарахаар л ажлаа хойшлуулчих юм

  • З
    Зочин2025/05/07

    би хотын төвд их дэлгүүрийн хажууд амьдардаг юм, тэгэхээр нийслэл Улаанбаатарын иргэн үү, Чингэлтэй хотын иргэн үү, айн Мангаруудаа.

  • З
    Зочин2025/05/07

    Солиорол

  • З
    Зочин2025/05/07

    Хийвэл хурдан хий үгүй бол боль

  • Э
    Энгүүн2025/05/07

    Өө, худлаа баахан хошгируулчих юмаа, хийх юмаа хурдан л хий л дээ,