Т.Мөнхсайхан: Жирэмсний хяналтын тогтолцоог өөрчилж зургаан настнуудын дунд эрт илрүүлгийг эрчимжүүлнэ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
170
legacy:Munhsaihan said/ms.png

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

-----------------

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Хүүхэд хамгааллын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил болж байна. Энэ хүрээнд өчигдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээрээ өчигдөр анхныхаа хурлыг хийлээ. Энэхүү хурал дээр хэлэлцэж ярилцсан зүйлийн талаар өнөөдөр Засгийн газрын хурал дээр тодорхой мэдээлэл өглөө. Засгийн газар, Эрүүл мэндийн салбарын баримталж буй гол бодлого нь эрүүл ирээдүйг бий болгох. Энэ хүрээнд хүүхдийг эхийн хэвлийд байх цагаас нь эхлэн анхаарах нь зүйтэй. Жирэмсний хяналтын тогтолцоог өөрчлөх, сургууль цэцэрлэгийн эрт илрүүлэг урьдчилсан үзлэгийн тогтолцоог бэхжүүлэх, зургаан настнуудын эрт илрүүлгийг эрчимжүүлэх, дөрөв, 10, 12 дугаар ангийнхны дунд эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулж ерөнхий боловсролын сургуулиа хүүхдүүд эрүүл төгсдөг байх, өвчин эмгэг байвал эрт илрүүлж эмчилдэг байх зэрэг эрүүл боловсролын ирээдүй улс орны хамгийн гол хөгжлийн тулгуур гэсэн үзэл баримтлалыг батжуулах талаар үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Мөн цаашид Сургуулийн орчны эрүүл аюулгүй байдлын тухай хуулийн үзэл баримтлалыг намрын чуулганаар хэлэлцүүлэх гэх мэтчилэн хүүхдүүдийг өвдсөний дараа биш эрт илрүүлж эмчилдэг ба йх, эмнэлгийн тусламж үйлчилгээ чирэгдэлгүй байх, амьдарч буй газраасаа эрүүл мэндийн үйлчилгээг авдаг зэрэг үүрэг даалгавруудыг өгч ажилалаа.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/05/24

    Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрдөг гэдгийг мэддэгч болоосой.Амьдрал мэдэхгүй эмнэлэгүүдийг дампууруулсан сайд.

  • И
    Иргэн2025/05/09

    Хүнээ төрөх үед нь ар гэрээс нь заавал дэргэд нь хүн байлгахаар журамлаад өгвөл сайн байна.

  • З
    Зочин2025/05/09

    Жирэмсэн эхчүүдийг төрөхөд нь анхаараагүйгээс болоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон болоод байх шиг

  • И
    Иргэн2025/05/08

    Жирэмсний хяналт 6 настан 2 өөр өөр шатны асуудал биш үү

  • А
    Амаржаргал2025/05/08

    Арай л сэтгэлгүй сайдтай болсонд харамсдаг. Энэ нөхрийн төлөө саналаа өгсөндөө мааш их харамсаж байна. Залуу хүн гээд итгээд сонгосон чинь 😪

  • З
    Зочин2025/05/08

    ЭМЯ ажлаа сайн хий,баахан чадваргүй мөнгөний эмчээ чадваржуул,Хятад вакцин шахах нуу?

  • З
    Зочин2025/05/08

    6 настан яасан болоод. Төрөхөөс өмнө эрүүл иргэн эцэг эх л чухал. Тэнэгтэх болж яаж мөнгө идэх тал дээр чартайгаад

  • З
    Зочин2025/05/08

    Эрүүл мэндтэй холбоотой хичээл, сургалтыг сайн хийж , зааж байх хэрэгтэй. Тэрнээс биш үзэж байна, эмчилж байна гээд янз бүрийн тариа хийгээд байх хэрэггүй шүү. Эцэг эхчүүд үүнд дээр маш сайн анхаарах хэрэгтэй.

  • З
    Зочин2025/05/08

    сургуульд биологи,амьтан судлалын хичээл гэж ордог байлаа .тэр хичээлүүд дээр эрүүл ахуйн мэдвэл зохих зүйлүүд ороод явдаг байсан.соц үеийн 10 жил төгсөхөд наад захын мэдлэг өүгдийг мэдсэн байдаг байлаа.түүхий ус,бохир хоол унд идэх уувал ямар микроб нян гээд,бэлгийн замын өвчний талаар яг заагаагүй ч социализын үед бүгд мэддэг байсан. ухуулга таниулга ном хуудас их байсан юм болов уу

  • З
    Зочин2025/05/08

    хүн амаа өсгөе гэвэл цэцэрлэгийг орлй 5 цагаас тардаг болох хэрэгтэй 5- 6 цагийн хооронд хүүхдээ авдаг болох хэрэгтэй.одоо 4 цагт тардаг.залуучууд яаж ажил хийх юм бэ .солонгост цэцэрлэг 2- 7 ,8 хүртэл уян цагтай.илүү цаг ажилласан багшид мөнгийг нь өгөөд орой тардаг ажилтай хүмүүс хүүхдээ авдаг.гэх мэт.хүүхдээ хараад гэртээ суугаад байвал яаж амьдрал ахуй нь дээшлэх вэ

  • З
    Зочин2025/05/08

    уг нь социализмын үед сургуулиудад сургуулийн эмч гэж байдаг байсан одоо байхгүй юу.

  • Z
    Zochin2025/05/08

    Ажлыг нь дэмждэг шүү. Амжилт хүсье.

  • Б
    Баяр2025/05/07

    Хүн амынхаа өсөлтийг маш сайн анхаарах хэрэгтэй маш яаралтай хүн амаа 10 сая д хүргэх хэрэгтэй төрөх насны эмэгтэй залуу гэр бүлийг гэрт нь хүүхэд гаргах л ажил хийлгэх цалин өгөх сарын цалин 2сая хүүхдийн мөнгө хангалттай сайн өгч байж хүн ам өсөж үйлдвэр хөгжиж улс орно хөгжинө шүү

  • З
    Зочин2025/05/07

    Сургуулийн дунд ангиас нь эрүүл мэндийн хичээлийг маш чанартай оруулах шаардлагатай шүү

  • З
    Зочин2025/05/07

    Сүүлийн 20 жилд ЭМЯ-ыг удирдсан нөхдүүд дотроо удирдах чадвар,шийдэх гол асуудлаа барьж чадаж байгаа зэргээрээ арай өөр юм.Сайдад дурлагсад нь битгий унагачихаарай.

  • З
    Зочин2025/05/07

    Энэ залууг ажлыг нь хийлгээрэй. Арай өөрөөр сэтгэж бодож байгаа юм.

  • З
    Зочин2025/05/07

    6 настнуудын дунд жирэмсний эрт илрүүлгийг эрчимжүүлнэ гэнэ үү ! Утга авцалдаагүй , галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичих юм.