Ирэх сарын 11-нд бүх нийтээр амарна

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин 7 сек
50
legacy:amarbat/amralt.jpg

Зургаадугаар сарын 11-ний лхагва гарагт Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож буй тул бүх нийтээр амрах юм.

Бурхан багшийн их дүйчин өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг бөгөөд Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу амрах юм.

ИХ ДҮЙЧИН ӨДРИЙН ТАЛААР:

Бурхан Багшийн Их Дүйчэн өдөр нь билгийн тооллын зуны эхэн сарын арван таванд тохиодог бөгөөд энэхүү өдөр нь Бурхан Багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой юм.

Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг (Весак) дэлхийн бурхны шашинт улс орон, ард түмэн буяныг хотол чуулганыг бүрэлдүүлэн өргөн дэлгэр тэмдэглэж байгаагаас ихэнх улс орон энэ өдрийг баярын хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Бурхны шашинт Азийн зарим улс орны төр засгаас энэхүү өдөр ярга бойн газрыг хаах, архи дарс худалдаалахыг хориглох, зугаа цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоох зэрэг шийдвэр гаргаж, үндэсний хүчирхийлэлгүй өдөр болгон тэмдэглэдэг байна.

Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг Монголын сүм хийдүүд болон ард түмэн эртнээс тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Энэхүү уламжлал хэсэг хугацаанд тасарсан ч 1990 оноос Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг энэрэл нигүүлслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, ёс заншил, өв соёлоо өвлүүлэх сэдэв агуулга дор өргөн тэмдэглэж иржээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Ажиглагч1 жил өмнө

    Шашин тийм чухал уу, бас үндэсний өв соёл гэчихэж, монголчуудыг номхон хүлцэнгүй байлгах гэж гадны нөлөөгөөр оруулж ирсэн шашин, монголчууд бол дээд хөх тэнгэр онгодтой улс, шарын шашин дэлгэрсэн юу хожсон юм, монголчууд л цөөр ч омог бардам зангийн дарж гадны хараат байдалд л оруулсан байх, тийм л сүрхий мундаг шашин юм бол төрөөс хулгай хийдэг улсыг номынхоо хүчээр зайлуулаач кккккк

  • З
    Зочин1 жил өмнө

    Энэ дэмий амардаг өдрүүдийг болиод тэр цагаан сарын амралт дээр нэммээр байхад энэ хэнхэглэлээ зогсоо.

  • Ш
    Шашин хар тамхи1 жил өмнө

    Шашинууд бүгд оюун санаа мунхруулагч хар тамхи Би бараг бүх шашиныг судалсан ямарч хэрэггүй дэмий Будда Есүс лал мэтийн дэмий шашинуудад итгэдэг байсан олон хүн шашинаа хаяад шашингүй амар амгалан амьдрах болжээ

  • F
    Fq thatttt1 жил өмнө

    Burhan bagshiin chine odor hend hamaa bainaa laitai amraa shaaaagaad psda.bvgd neg shashintai bish bizde

  • M
    MGL1 жил өмнө

    Монгол,Төвд,Балба 3-с өөр улс тэмдэглэдэг юм уу...