“Хар сарнай“ хамтлаг “Харанга“ хамтлагт эмгэнэл илэрхийлж, 35 жилийн ойн тоглолтоо цуцаллаа

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
120
legacy:agshin/har.jpg

"Хар сарнай" хамтлаг "Харанга" хамтлагт эмгэнэл илэрхийлж, 35 жилийн ойн тоглолтоо цуцаллаа

Энэ тухай "ХАР САРНАЙ"- хамтлагийн С.Амармандах "Агуу урлагийн алтан тайзнаа тодоос тод гэрэлтэж, хөгжим, хөг эгшгийн дээдээр монгол түмнийг уярааж, ухааруулж, омогшуулж, бахархуулж ирсэн “Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Энхманлай эрхэм ах минь таалал төгсөж, бидэнд үгээр хэлж дийлэмгүй их уй гашуу тохиолоо.

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоож, "Madness" хамтлагийн дуучин Ч.Оюунсайхан, “Icetop" хамтлагийн ахлагч IceCool Б.Оргил-Эрдэнэ нарын олон хайрт ахан, дүүс минь энэ богино хугацаанд та биднийг үүрд орхин одлоо.

Монголын урлагт тохиосон энэ харамсалт уй гашууг хуваалцаж, тэднийхээ гэр бүл, төрөл төрөгсдийг хүндэтгэн, мэхийн ёслох үүднээс “Хар сарнай” хамтлаг 2025.05.24-нд тоглогдох байсан тоглолтоо албан ёсоор цуцалж буйгаа үүгээр мэдэгдэж байна.

Энэ сайхан уран бүтээлчдээ, аялгуу дууг нь сонсож, оюун сэтгэлээ мялааж ирсэн эрхэм хүмүүсийнхээ алдаа оноог шүүж, шүүмжлэхээсээ өмнө аливаа асуудлыг ухан нягталж, ухааран дэнсэлсний дараа нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж байхыг чин сэтгэлээсээ хүсье.

Ард түмэн минь, сонсогч түмэн минь амьддаа бие биенээ хайрлаж явъя.

Хүндэтгэсэн “Хар сарнай” С.С.Амармандах" гэжээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/05/10

    Эд нарыг үзэх хүн бхгүй билет нь зарагдахгүй болоод л тэгж бга

  • З
    Зочин2025/05/09

    Зочин Хар новшнууд хэнд ч хэрэггүй Биеэ тоосон хэдэн сагсуу юмнууд гэлцдэг үнэн байлгүй

  • З
    Зочин2025/05/08

    Зарагддаггү ккк

  • З
    Зочин2025/05/08

    Хүнлэг бай.

  • З
    Зочин2025/05/08

    Билет нь зарагдаагүй бхөө, эмгэнэл илэрхийлэхтэй тоглолт хийх ямар ч хамааралтай юм

  • З
    Зөв шүү дээ2025/05/08

    Зөвөө. Нэг мэргэжлийн Энэ сайхан хөдөлмөрч хүмүүс тэнгэрт дэвшсэн, тэндээс харж байхад ЯАЖ дуулж хуурдаад байхав дээ. Дуу авиач зөв гарахгүй шүү дээ. Энийг бичигч миний хоолой зангирч бна. Хайран монголчууд минь цөөрсөөр .... Төр засаг яаж ажлаа явуулаад бна. Иргэдийнхээ амьдралыг өөд татаж, сэтгэл зүйг өргөөч. Сэтгэлийг нь амар амгалан байлгаач

  • A
    Ard2025/05/08

    Togololtoo tsutsaldag ni yaaj bgaan olon hund bilet ee zarchihaad, Uzegchidee hundeldeg bgaadaa bilet ni zaragdaahgui l bolov uu

  • З
    Зочин2025/05/08

    Монгол хүний ухаан энэ шүү дээ.🙏🙏🙏

  • Б
    Би бна2025/05/07

    Сүртэй юм. Үхэл өдөр бүр л бгаа шидээ

  • З
    Зочин2025/05/07

    ANUSDI8P 9558877

  • М
    Мөнгөнцэцэг2025/05/07

    Ум мани бадми хум

  • Б
    Басан2025/05/07

    эмэгнэл илэрхийлье.ум ма ни бхд ми хуи