Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
20

Улаанбаатар хотод үдшийн 22:00 цаг өнгөрч байхад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн талаар иргэд цахим орчинд мэдээлэх болов. Энэ талаар ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр Улаанбаатарын цагаар 22:23 цагийн үед Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, газар хөдлөлтийн чичирхийлэл тус аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт төдийгүй газар хөдлөлтийн төвөөс ойр орших сумдад:
Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвөөс Зүүн хойд зүгт 76км
Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс Баруун зүгт 79км
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвөөс Баруун хойд зүгт 109км тус тус мэдрэгдсэн бололтой.


.webp)

