ХЭҮК: ТҮЦ-үүдийг нүүлгэхэд хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох зөвлөмжийг хотын даргад хүргүүлнэ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 38 сек
220
legacy:2025/05/ebo.jpg

Хүний эрхийн үндэсний комиссоос /ХЭҮК/ ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байгаа. Тэгвэл энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар 20 орчим иргэн ХЭҮК-ын гадаа суулт зарласаж, мөн 7 иргэн өлсгөлөн зарлажээ.

ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболд:

-Шалгалтын ажиллагаа өргөн цар хүрээтэй явагдсан. Шалгалтын үр дүнд дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд ТҮЦ эрхлэгчдэд бүрэн мэдээлэл өгөх, боломжит хугацааны өмнө урьдчилан мэдэгдэх, тэдний оролцоог хангах ажлыг ерөнхий байдлаар хийсэн. Хүн тус бүртэй уулзаж, санал болгох ажлын байр, түрээслэх зах худалдааны төвийн лангуу болон бусад боломжуудаа танилцуулж яриа хэлэлцээр хийснээ баримтжуулаагүй. Засаг даргын 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн А/237 дугаар захирамжийг гардуулан өгч газар чөлөөлөх ажиллагааны талаар бүрэн мэдээллийг өгөөгүй. Үүнтэй холбоотойгоор ТҮЦ эрхлэгчдийн зүгээс шүүхэд хандах эрх нь хязгаарлагдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Уг захирамжийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил төлөвлөлтийг хангалтгүй хийснээр газар чөлөөлөх ажиллагааны явцад зарим иргэний эрх зөрчигдсөн. Эд хөрөнгөд хохирол учирсан. Хүнлэг бус харьцсан.

Нүүлгэн шилжүүлэх ажиллагааг бусдаар хийлгүүлэхдээ удирдлага зохион байгуулалтаар хангах талаар шаардлагатай арга хэмжээг аваагүй. Дөрөвдүгээр сарын 4-нд мэдэгдэх хуудас өгөөд дөрөвдүгээр сарын 8-аас ТҮЦ-үүдийг албадан нүүлгэсэн.

Сүхбаатар дүүрэгт 2 Баянзүрх дүүрэгт 1 тохиолдол илт хүний эрхийг зөрчсөн шинжтэй байна.

ХЭҮК нийслэл, дүүргийн удирдлагуудтай тавдугаар сарын 1-нд уулзаж, гомдол санал гаргасан иргэдтэй нэг бүрчлэн уулзаж санал хүсэлтийг нь сонсох, үр дүнтэй хэлэлцээр хийх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авахдаа хүний эрхийг хүндэтгэж бусдын эд хөрөнгийг гэмтээж устгахаас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч, үр дүнг эргээд комисст мэдээлэх талаар зөвлөмжүүдийг өгсөн. Энэ уулзалтаас тодорхой үр дүн гараагүй. Нүүлгэх үйл ажиллагаа нь улам эрчимжсэн талаар иргэд дахин ХЭҮК-т хандсан. Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор дараах арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад зөвлөж байна.

Дүүрэг тус бүр гомдол гаргасан иргэдийг хүлээж авч уулзаж бүх талын зөвшилцөлд хүрэх

Хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох

Төрийн албан хаагчдыг хүний эрхийн сургалтад суулгах

Хуваалцах:220

СЭТГЭГДЭЛ (22)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/05/13

    ХЭҮК ТҮЦ үүд хүний эрх хүүхдүүдийн эрхийг зөрчиж байхад юу хийсэн юм бэ

  • З
    Зочин2025/05/13

    Хүний эрхийн комисс гэж нэг худлаа газар бнаа.ямар ч хэрэггүй .Жинхэн хүний эрх зөрчигдөж байгаа Хүний эрхийн комисын байрнаасаа ажлаа эхэл. Цэлмэн гэж ёстой хүнийг хүндэлж мэдэхгүй тэнгэр харсан новш бналэ

  • З
    Зочин2025/05/11

    Түцийг татах ажиллагаа харин ч удаан байнаа!!!Улс орны цэвэр байлгах хот тохижилтын байдалд их нөлөөлж байгаа шүү!!!

  • З
    Зочин2025/05/10

    Удаа дараагийн шаардлага биелүүлээгүй түцчинд адилхан хариуцлага тооцох ёстой.

  • З
    Зочин2025/05/10

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин2025/05/10

    Bolj ungursnii dara hench dugnelt hiih chadvartai baidag shuu

  • H
    Huni erh2025/05/10

    Hunii erhiin ene heden nuhud bolhoos n umnu dugarj sergiilj bai bolsni dara ungursnii daraa medemhiij olon um yariha bolih heregtei

  • O
    Oogii2025/05/10

    Bitii huts hulgaichaa

  • B
    bitgii davraad baii.bayachuul ulsuud uhev gej..2025/05/10

    bayachuuliin zuvshuurulgui uzemj muutai zavaan harhnii uur bolson sheestei muhlag ambaaruudad UB hotiin irged bid darluulj erhee zurchuulj amidrah estoi yu.NIITIIN ERH gej 1rt baidag yum.huvi hunii erh gej hogiin lebraluud yirj huuli durmiig ulandaa gishgeed baij bolohgui ! naad zavaan muhlagiin avgau nar chin olon 10n jil turees ch tuluhgui sariin 20-20sayiin ashigtai ajillaad irsen..harin ch uls ter hugatsaaniih ni tureesiig jishig uneer nuhun tuluulj av.Eh oron uls ard tumnii erh ashig 1rt baih estoi

  • З
    Зочин2025/05/10

    Шатаачих

  • З
    зочин2025/05/09

    өчнөөн хугацаа,мэдэгдэл өгсөн л гэсэн ш дээ

  • З
    Зочин2025/05/09

    Ene odoo hen be? Hotoo hugjuuleh durgui garuudiin neg uu dee

  • З
    Зочин2025/05/09

    Энэ ХЭҮК ...боль ажлаа хийж яваад арга хэмжээ авхуулах ёстой юмуу ..хүүхдүүдэд дандаа тамхи архи муудсан хугацаа дууссан бараа зарж байсан дотроо шээдэг хүүхэн зардаг хүүхдийн эрхийг зөрчиж байгаа түц зайлсан нь зөв

  • З
    Зочин2025/05/09

    ТҮЦ НИЙСЛЭЛ ХОТЫГ ГУТААЖ БАЙНА АЖИЛ ХИЙЖ АМЬДАР

  • Ц
    ЦОЛМОНЖАРГАЛ2025/05/09

    ТҮЦНИЙХЭН ӨӨРСДӨӨ ДУРААРАА АВИРЛАДАГ, ЭРХ ЗӨРЧСӨН ЮМ БАЙХГҮЙ,БИЕ ЗАСАХ ГАЗАР БАЙХГҮЙ ТҮЦЭНДЭЭ БИЕ ЗАСААД ГАДАА АСГАДАГ, ДУРААРАА ТОГ ТАТДАГ, ТАМХИ НУУЦААР ЗАРДАГ

  • З
    зочин2025/05/09

    Битгий ухарч амьдар тэнэгээ. ТҮЦ үгүй сайхан байна. Хувьдаа ТҮЦ тэй хийх ажилгүй новш бололтой

  • З
    Зочин2025/05/09

    Энэ ХЭҮК гэж юу ч хийдэггүй хогийн новш нар байх юмаа юуны хүний эрх зөрчдөг юм бэ заваан балиар орчин бүрдүүлдэг нөхдүүдийн эрх зөрчсөн гэж байгаам уу далд ор цаашаа новшнууд аа

  • З
    Зочин2025/05/09

    Заваан түцнүүдийг цэгцэлсэн нь маш зөв.

  • А
    Анхаа2025/05/09

    Шал худлаа зөвлөмж өглөө л гэнэ.Дарга өөртөө хариуцлага тооцох уу,адгалж хотын даргын асуудлаа НИТХуралд өгнө биз дээ.

  • Б
    Баярмаа2025/05/09

    Одоо тэгээл буцаал тавигдах нь дээ хүний амьдрал юм даа

  • А
    Ариука2025/05/09

    Тэр үед нь зохих газар нь хэлж мэдэгдэх ёстой

  • З
    Зочин2025/05/09

    Хугацаа дууссан эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн идэж ууж эднийг тэжээдэг хүүхэд багачуудад эрх, эрх ашиг гэж бхгү юм уу