Импортын өсөлтөд автомашинаас дутахгүй гар утас, тунгаар савлагдсан эм гол нөлөө үзүүлж байна

Хоосон
Delgertsetseg
Унших: 1 мин
10
legacy:gar utas oroldoh/252096152_490966648604150_9046965869574791758_n.jpg

Он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар манай улсын экспорт буурч импорт өсөв. Экспортын орлого буурахад нүүрс, төмрийн хүдэр, баяжмал зэрэг эрдэс бүтээгдэхүүн гол жин дарсан байна. Харин импорт өмнөх оны мөн үеэс 132.9 сая ам.доллароор өсөв. Үүнд автомашины импортод 109.5 сая ам.долларыг зарцуулсан нь голлон нөлөөлсөн бол мөн л тээврийн хэрэгслийн эд ангиас дутахгүй гар утасны импорт жин дарах болжээ.

Тодруулбал, тээврийн хэрэгслийн эд анги импортлоход 20.4 сая ам.доллар бол гар утас 15.9 сая ам.доллароор өссөн байна. Мөн тунгаар савлагдсан эм 6.2 сая ам.доллароор импортолсон нь өсөлтөд нөлөөлжээ