Монголыг зорьж буй жуулчдын дийлэнх нь зуны улиралд маш богино хугацаанд аялдаг

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:juulchin/juulchid-1.jpg

Аялал жуулчлалын салбар нь эдийн засагт үзүүлэх үр нөлөөгөөр уул уурхайгаас дутахгүй ч өнөөдрийн хувьд манай улсад нүүрсний экспортоос улсын төсвийн орлого нь шууд хамаарч байгаа нь нууц биш. 2019 оноос хойш аялал жуулчлалын салбар 40 гаруй хувиар өсөж, өнгөрсөн онд 808 мянган жуулчин хүлээн авчээ. Гэвч Монголыг зорьж буй жуулчдын дийлэнх нь зуны улиралд буюу маш богино хугацаанд ирдэг болохыг Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин хэллээ. Тэрбээр "Тогтвортой аялал жуулчлалыг бий болгох, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь тогтвортой хөгжих үндэс болно" гэсэн юм.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050"-д тусгасан эдийн засгийг солонгоруулах чиглэлд аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэл болгож, цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд уялдуулан 2023-2028 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарна гэдгийг салбарын сайд тодотгосон юм.