Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүм хүртэлх автозамын засвар тодорхойгүй хугацаагаар хойшиллоо
00

Нийслэлийн хэмжээнд авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сумын уулзвар хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагаас хааж шинэчлэхээр төлөвлөж байв. Харин засвар шинэчлэлтийн ажил Асфальт заводын хүчин чадлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Уг нь төлөвлөгөөний дагуу өнөөдөр 22:00 цагаас автозамыг хааж энэ сарын 31-ны өдрийн 06:00 цагт нээх байсныг Нийслэлийн автозамын хөгжлийн газраас мэдээлсэн билээ.



