МАН-ын бүлгийн хурал эхэлж, хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:oyun erdene/111118.png

Өнгөрөгч лхагва гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг УИХ-д хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр буюу зургаадугаар сарын 2-ны өдөр УИХ-ын чуулган хуралдаж уг тогтоолын төслийг хэлэлцэхээр товлоод байна.

Үүний өмнө МАН-ын бүлэг хуралдаж, үүний дараа 12.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг танилцуулах юм.

Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралдаанд орсноор МАН-ын бүлэг хуралдаж эхлээд байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд мэдээлэл өгөхөөр орлоо‼️@UKhurelsukh @AmaraaDshzvg @OyunerdeneMN @gantumurLU @dorjkhand_t @NyamUchral @Daimka07 pic.twitter.com/RVk2Qw6Ps1

— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) June 2, 2025

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Итгэл хүлээлгэх хуулийн заалт чинь тодорхой асуудлаар л итгэл хүлээлгэх үү гэдгийн зохицуулсан заалт болохоос 1 хүнийг суудалд нь үлдээх асуудлаар итгэл хүлээлгэх тухай зохицуулаагүй байх л гэж бодож бна шүү. Тэгээд тэр итгэл үзүүлээч гээд бгаа асуудлууд нь аль хэдийн УИХ нь итгэл үзүүлээд ЗГ-ын мөрийн хөтөлбөрт нь тусчихаа биз дээ. Дахиж яагаад итгэл хүлээлгээч гээд бгаа юм бэ? ЕС хэн байх нь хамаагүй. Засгийн ажил үргэлжилдгээрээ үргэлжлээд л явна биз дээ.