Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
АН-ын бүлэг олонхийн саналаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх санал хураалтад оролцохгүй буюу дэмжихгүй байх шийдвэр гаргалаа
10

АН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцуулав. Тодруулбал, бүлгээс "Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг шийдэх УИХ-ын чуулганы санал хураалтад АН-ын гишүүд ОРОЛЦОХГҮЙ танхимыг орхин гарна. Ирцэнд орчихоод санал өгөхгүй байна гэдэг нь дэмжээгүй гэсэн томъёололтой" хэмээн мэдээлэв.
Санал хураалтад 39 гишүүн оролцсоноос 23 нь дээрх саналыг дэмжиж, 16 нь чуулганд оролцоно гэж саналаа өгчээ.



