Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
О.Цогтгэрэл: ӨӨРТ ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ асуудлыг УИХ-д оруулж буй нь ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ, парламентыг талцуулж байгаа зарчимгүй үйлдэл болж байна
00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр, "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль ёсны орлогоо нотлохыг шаардсан иргэдийн шаардлагад хариулахын оронд ӨӨРТ ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ асуудлыг УИХ-д оруулж буй нь ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ, парламентыг талцуулж байгаа зарчимгүй үйлдэл болж байна. АН-ыг хамтарсан ЗГ-аас гаргах шийдвэр гаргасан нь хамтран ажиллах гэрээг БҮДҮҮЛГЭЭР ЗӨРЧСӨН үйлдэл боллоо" гэлээ.



