Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/09/suragch8.jpg

2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.

Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр И-Монголиа системээр ирэх сарын 26-ныг дуустал 14 хоногийн хугацаанд бүртгэх аж.

Нэгдүгээр ангийн элсэлтэд эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ:

Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх,

Шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 5-наас өдрөөс өмнө баталгаажуулсан байх, (хуурамч шилжилт хөдөлгөөн, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настай хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.