Нарны гүүрнээс Их тойруугийн замтай нийлэх уулзварыг энэ сарын 30-31-ны хооронд хааж, шугам шинэчилнэ

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/08/shugamm.png

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шугам, хоолой шинэчлэх ажил үргэлжилж байна. Тэгвэл Нарны гүүрнээс Их тойруугийн замтай нийлэх уулзвар хэсгийг хааж, шугам шинэчлэх, солих ажлыг 8-р сарын 30-ны 23:00 цагаас 8-р сарын 31-ний 06:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг албаныхан анхаарууллаа.