Электрон тамхины татварын асуудлаар ГЕГ залруулга хийлээ

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:2025/11/nomio1.jpg

УИХ-ын гишүүн О.Номинчимэг Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийг ахалж байгаа бөгөөд өнгөрсөн наймдугаар сарын 28-нд хууль санаачлагч гишүүдийн төлөөлөл болон боловсролын байгууллагын ажилтнуудын хамт мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Анар болон О.Номинчимэг нар: “Электрон тамхи нь “электрон бараа” гэсэн ангиллаар орж ирдэг, улсад ямар нэгэн татвар төлдөггүй” хэмээн удаа дараа мэдэгдсэн. Гэвч уг мэдээллийг Гаалийн ерөнхий газар (ГЕГ) албан ёсоор няцааж, залруулга гаргалаа.2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн шинэчлэлээр дараах өөрчлөлт оржээ.

"Нэг удаагийн электрон тамхи, түүний шингэн болон картриж: Зүйл 24.04 буюу “Тамхи, дахин боловсруулсан тамхи, никотин агуулсан эсвэл тамхи, никотин орлуулагч агуулсан, асаахгүйгээр сорж татах зориулалттай бүтээгдэхүүн; хүний биед никотин өгөх зориулалттай, никотин агуулсан бусад бүтээгдэхүүн” гэсэн ангилалд багтсан" гэжээ.

Харин электрон тамхи болон түүнтэй төстэй цахилгаанаар ажилладаг ууршуулж татах хэрэгсэл нь 8543.40.00 кодоор гаалийн бүрдүүлэлт хийж байна.

Иймд электрон тамхи, түүний хэрэгсэл нь ямар ч татвар төлөхгүйгээр улсын хилээр нэвтэрч байна гэсэн мэдээлэл ташаа болохыг Гаалийн ерөнхий газар онцолжээ. Электрон тамхи нь олон улсын барааны ангиллын дагуу тодорхой кодтойгоор гаалийн бүрдүүлэлт хийгдэж, холбогдох татвар, төлбөр нь хуулийн дагуу ногдуулж буйг мэдэгдэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тэгээд Монголын үр сад наад чөлөөтэй орж ирж бгаа тамхийг чинь татаад цаг бусаар үхээд бж бх уу Монгол Улсын Гаалиа.

  • З
    Зочин

    Татвар төллөө гээд оруулаад байж болохгүй ээ. Хор хөнөөлийг нь бодож хилээр оруулахыг хориглох хэрэгтэй

  • И
    Иргэн

    Хуулийн заалтыг бичиг үсэгт тайлагдсан хэн ч уншчихна. Харин электрон тамхинаас хэдэн төгрөгийн татвар авснаа Гаалийн ерөнхий газар хэлээд өг. Энэ тодруулга бол тайлбар болохоос үр дүн биш

  • У
    Уралдаан

    Номинчимэг гэж Шоу ичиж амьдар .МАН УиХ хүүхнүүд сүүлийн үёд уралдаж Популизм хийхээ больж үз