Ерөнхий сайд Г.Занданшатар: “UNICEF”-ийн шалгалтаар сургуулиудын агаарын доторх чанар маш муу, уушигны хорт хавдар үүсгэдэг хэмжээ их гэж гарсан тул Хүүхдийн уушигны эмнэлэг байгуулна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:2025/11/Zandanshatar1.jpg

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаар "Хүүхдийн төлөө сан"-гийн хөрөнгийг ямар төсөл, арга хэмжээнд зарцуулах талаар хэлэлцэж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "UNICEF"-ийн шалгалтаар сургуулиудын агаарын доторх чанар маш муу. Уушигны хорт хавдар үүсгэдэг хэмжээ хэвийн хэмжээнээс 5 дахин их. Барилгын материал нь хүүхдийн эрүүл мэндэд хортой, өндөр агууламжтайг тогтоосон байна. Тиймээс хүүхдийн уушигны эмнэлэг байгуулна" хэмээн мэдэгдлээ.