Ч.Сайханбилэг “Бидний алсын хараа бол Монгол Улсыг эрх чөлөөт, шударга, хөгжсөн улс болгон босгох“ хэмээн АН-ын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлд амжилт хүсчээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
123
legacy:2025/09/253054821_292486889545266_2523818810951012274_n.jpg

АН-ын даргаар сонгогдоод буй О.Цогтгэрэлд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг цахим хуудсаараа дамжуулан амжилт хүсчээ. Тэрбээр "Ардчилсан намын дарга Tsogtgerel Odon танд амжилт хүсье.

Монголын ард түмний ирээдүйг гэрэлтүүлэх цорын ганц зам бол эрх чөлөө, шударга ёс, хувийн өмчийг дээдлэх зарчим мөн.

-Эрх чөлөөгүй улс мөхдөг.

-Шударга ёсгүй нийгэм доройтдог.

-Хувийн өмчгүй эдийн засаг сүйрдэг.

Өнгөрсөн он жилүүдэд эрх баригчид ард түмний мөрөн дээр татварын дарамт ачиж, ядуурлыг гүнзгийрүүлж, ажилгүйдлийг гааруулж, авлигыг өөгшүүлэн, телевиз хэвлэлээр тархи угааж ирэв. Тэдний энэ зам мөр ард түмний итгэлийг эвдэж, шударга ёсны үнэ цэнийг гишгэлж, ардчиллыг мохоохыг оролдсон билээ.

Харин төрийн жинхэнэ зорилго бол ард иргэдээ боомилох бус, харин хөдөлмөрийг нь хамгаалж, бүтээмжийг нь урамшуулж, санаачилгыг нь дэмжих явдал юм.

Бидний алсын хараа бол дундаж давхаргыг хүчирхэгжүүлж, баялаг бүтээгчдээ хамгаалан, Монгол Улсыг эрх чөлөөт, шударга, хөгжсөн улс болгон босгох. Таны манлайлал дор ардчиллын үнэт зүйлс улам тодорч, монгол хүн бүр:

Өөрийн хөдөлмөрөөр босгосон өмчөө хамгаалдаг,

Эрх чөлөөгөөрөө амьдардаг,

Шударга ёсонд итгэдэг

Нийгэмд итгэлтэйгээр амьдрах болно.

Эрх чөлөө бол Монгол хүний дархлаа!

Шударга ёс бол Монголын хөгжлийн зам!

Ардчилал бол Монголын мөнхийн сонголт" гэжээ.

Хуваалцах:123

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Ирээд Оюутолгойгоос авилга авсанаа хүлээ.чамайг суулгасан болоод гаргана. Тэгвэл Оюутолгойтой дахин шинээр гэрээ хийж баялагаа барьцаалж Шууд ашигаа хүртэх боломжийг гаргах бус уу.тэмцэх хэрэгтэй залуусаа.яасан идэвхгүй юм бэ?!!!

  • З
    Зочин

    хулгайч улсдаа ирэх нүүргүй болсон луйварчингууд бүх мөнгөө гадаадад үараад дуусгачих гоё

  • З
    Зочин

    Сайханбилэг шиг монголд хэрэггүй хог байхгүй. Битгий л монголд ирж гай тариасай гэж хүсье

  • З
    Зочин

    Энэ өнөө Сайханбалаг байна шүү ХАХУУЛЬ ЗҮЙН ЯАМАНД МЭДЭГДЭХ ШҮҮГЧ БАЙНА УУ

  • З
    Зочин

    Яг үнэн г мэддэгл юмуудааа шудрага ёсгүй улс мөхдөг шудрагааа харуулааач хулгаач

  • И
    Иргэн

    Яг уу? Олигархуудын мөнгөөр дарга болсон хүн ард түмний төлөө зүтгэх үү? Төлбөр төлсөн ах нартаа зүтгэх үү?

  • З
    Зочин

    Сханбалаг оргодол хулгайч өөрөө шударга болоод харьд бүгээд сууж бгаа юм уу. Ёстой хуцваа

  • З
    Зочин

    гуцдаг гөлөг чихгүй Трампад хөөгдөхөөрөө чи муу монголд ирэхгүй хаашаа зайлах вэ

  • M
    Megawatt Icon "Z"

    Cool n Unparalleled

  • З
    Зочин

    SEXSEER VANXANDI XUCHINDI MASSAJLI80.955877

  • З
    Зочин

    ANUSDI BOOW XXNO DOLOON TOMSGN DOLOOJ TAWIYYLI80.955877

  • З
    Зочин

    Ичих нүүргүй цагаачидын нэг