Г.Занданшатар: ОХУ, Хятадын хамтарсан “Сибирийн хүч-2” газын хоолойн төсөл Монгол Улсын газар нутгаар дайран өнгөрөхөөр тохиролцсоныг албан ёсоор мэдэгдье

Улс төр
Turbat
Унших: 1 мин
380
legacy:2025/09/_PA_76371.jpg

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын төрийн тэргүүн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятад, Оросын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг дахин таван жилээр буюу 2031 он хүртэл сунгаж, мөн ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулах үеэрээ "ОХУ, Хятадын хамтарсан "Сибирийн хүч-2" газын хоолойн төсөл Монгол Улсын газар нутгаар дайран өнгөрөхөөр тохиролцсоныг албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн юм.

Хуваалцах:380

СЭТГЭГДЭЛ (38)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хятадууд нэг их сонирхож хөрөнгө оруулалт хийхгүй байсан тэд угаасаа Оросууд нефьт байгалийн хийгээ ашиглан шантааж улс төр хийдэг Оросын занг мэдээд байгалийн хийн хараат байхгүй тулд дэмжихгүй байгаа ш дээ

  • З
    Зочин

    Хий хоолой тавих яах вэ харин наад Оросод чинь байгалийн хий байна уу иргэд нь байгалийн хий байхгүй нүүрс түлээ түлдэг ш дээ. Сая Путин өөрөө байгалийн хий байхгүй нүүрсээ түл гээд байна лээ ккк

  • A
    Ard

    Ард түмнээ хуурч попорхоо болих хэрэгтэй.

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Г
    Гангаа

    Худ худ, Бээжинд энэ төсөл дээр сонирхол байхгүй, Оросын Газпром-д санхүүжилт байхгүй, дампуурлаа хүлээж бна, Хятад Шинжаанд байгалийн хийн асар том нөөц илрүүлсэн буй.

  • M
    Mongol

    Хийн хоолойгоо хамгаалах нэрээр Оросын цэрэг орж ирэх вий. ПУТИН "Хаана Орос цэрэг байна, тэд Оросын нутаг байна" гэж хэлсэн шүү.

  • K
    kkk

    Монгол улс хэдэн ногоонтой болоход хужаа нар их хорс ч бна даа ккк ..хуцаа та нар

  • З
    Зочин

    Чи Хужаа тагнуулч уу?

  • З
    Зохиолч Л.Пүрэвдорж

    Монголд нэн хортой, бүр аюултай ч болох төсөл дөө.

  • З
    Зочин

    Манай орны эрх ашигт нийцсэн чухал ажил

  • Б
    Батэрдэнэ

    Та нар үнэндээ хаа яваа газараа гай тариж явах юмдаа Дэлгэнсайхандаа 5 толгойг худалдаад аваад өгчөө юу??? Ганцхан төмөр замийн нүүрс ачаад бусад нь тээвэр хийгүйнээ хаа чваа газараа нэгэндээ давуу эрх билэглэж хулгай луйвараа хийж хэрэгжүүлэх юм буудихсан та нарийг одоо эрхэлэх цаг чинь дуусаж бгаа шүү олон жил тэслээ уур хэлэн боссон ноомой ард түмэн чинь 1 л өдөр тогоо хөмөрнөдөө

  • З
    Зочин

    Тэр хогоор яаах гээд бгаан

  • З
    Зочин

    шаа2 бид нар газ хэрэглэхгүй юм бол ямар ашиг бсн юм битгий давар

  • Б
    Батнягт

    Сайхан мэдээ дамжуулсанд баярлалааманай нутгаар дайрч өнгөрвөл тэрбум доллор орж ирэх юм гээд байсан одоо больчихсон юм биш байгаа ярихгүй байх чинь Манай нутгаар дайрлаа гээд манайд ажилын байр олдох нь уу зөвхөн хятад хийж гүйцэтгэнэ ч гэх шиг Зөвшөөрөгдөх тутам манай ашиг оюу толгой шиг мөлжүүлж гүйцэх юм биш байгаа

  • З
    Зочин

    Худлаа шаагаад байгаарай

  • Э
    эгээ

    мөнгөөр газар нутгаа худалдлаа хааш хаашаа 1 км газар аар хоёр хуваагдаад ахиж хэзээ ч нийлэхгүй таслагдлаа үүрд ба

  • З
    Зочин

    Худлаа мэдээ Гарын үсэг зураагүй .Зүгээр л санамж бичигт гарын үсэг зурсан .Битгий баяр л .Оюунэрдэнэ Хятадтай 16 жил Нүүрсний талаар алдагдалтай Гэрээ хийсэн гэж .Энхбаяр агсан ярилцлага хийж байсан.Яагаад Монголын Ард Түмэн хохирогч байх ёстой гэж .Оюунэрдэнэ Туваан бас Уул уурхайн дарга нартай хариуцлага тооцоно уу? МАН гын Хулгайн гэрээ дахиад л Сайханбилэг шиг ажил хийсэн..Анхааралдаа авна уу?

  • Д
    Давка

    Зүгээр л санамж бичиг хэрэгжүүлж эхлэх болоогүй гээч дээ.

  • Н
    Наяаа

    90 оны ардчилсан хувьсгал гээчээс хойш Монгол улсад хийгдсэн гаднын хөрөнгө оруулалтуудаас хамгын их геополитикийн болон ЭЗ-н томоохон үр ашигтай төсөл бол энэ хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалт мөнөөсөө мөн.Энэ бол монголчуудын амны хишиг бөгөөд харин монголын дайснуудад өгсөн том цохилт боллоо.Хурай хурай хурай.

  • А
    Агваржин жонон

    Тэр хажууд нь суугаад байгаа далдганасан хачин эргүү төлөг шиг новш чинь юу гэдэг амьтан бэ...муухай төрхтэй сүг вэ хүүхэд нохой айлгамаар ямар үзээрийн хүүр вэ 😡😡😡🤮🤮🤮😈😈😈

  • М
    М.Батчулуун

    Хүнс биш хөнс юм . Х нь хүнииг ө нь өөдлүүлэн н нь нөхөх с нь эс

  • З
    Зочин

    Мал!

  • З
    Зочин

    Тийм шүү. Монгол гэсэн зүрх сэтгэлтэй үнэхээр хөгжүүлэх ухаан бодлоо уралдуулж ажиллах хүн л хэрэгтэй байна. Энэ ханаж цаддаггүй хулгайч луйварчдыг далд оруулах зайлуулах хэрэгтэй байна.

  • Э
    Эх оронч монгол

    Ийм хорлонтой юм бүтэх ёсгүй!!!! Газар нутаг хоёр хувааж гай зовлон ирнэ шүү!!!!! Орос манайд доллар өгөх үү??? Ёстой түй май шүү!!!! Газар нутаг ашиглаж хий дамжуулах хоолой тавьж өөрсдөө мөнгөжчихөөд манайд түүнээсээ өгнө гэж яаж гэнэн сэтгэж чадаж байнаа? Цэрэг оруулаад л ирнэ. Хулхин дээр цэцэг ургуулахаа тэд мэдэх байлгүй.

  • З
    Зочин

    Яг тийм

  • З
    Зөнч

    Хэзээ,яаж ,хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй ийм зүйлд итгэж хөөрцөглөх нь төрийн болоод иргэн хүний хувьд ч хэтэрхий ойворгон зүйл.

  • З
    Зүч

    Хэрэв Монголын нутгаар дамжин өнгөрөх нь бодит ажил блхоор бол маш сайн гэрээг боловсруулах ёстой яагаад гэвэл тэр хоолой тавих газар тэр чигтээ орос хятадын мэдэлд очино хамгийн гол нь гарц орц бэлчээр төлбөр гээд бидэнд шийдэх асуудал их бгаа олон тохируулга станц харуул хамгаалалт бж таараа үүнд тусгаар улс шиг эх орны эрх ашигийг хамгаалж гэрээ хийх ёстойшүү гэхдээ хоолой тавьтал олон жил болно бүтэхгүйч бж магадгүй

  • З
    Зочин

    Наад Путин ах чинь байгалийн хий байхгүй нүүрсээ түл гэж ард түмэндээ хэлээд байна лээ. Хятадууд маш хямдхан зарахгүй бол авахгүй гээд боож байна лээ хэхэхэ тэгээд наад хоолой тавих чинь ашиггүй болно ганц хэрэглэгчид зориулж байгаа бол хэрэглэгч нь үнээ шийддэг юм даа учир нь өөр вариант өрсөлдөгч байхгүй гэсэн үг ашиггүй болвол манайд хийн хоолойныхоо төлбөрийг төлөхгүй гэсэн үг хаха

  • Ү
    Үнэнийг өчигч

    Эргүүтээд бгаарай Монголоор дүүрэн мянга мянган хужаа нар орж ирэх гэж бхад баярлаад чи хужаа юу

  • З
    Зочин

    Хийн хоолой Монголоор дайран өнгөрөх, ажлаа эхлэх, дуусгах, ашиглалтад орох, үр ашгийг нь хүртэх гээд хэдэн жил болох бол. Хэдэн жил бичих, ярих сэдэвтэй л боллоо. Хөрш 2 гүрний бүтээн байгуулалтын үр шимийг хэл ам багатайхан шиг хүртэж, амьдралын чанараа дээшлүүлэхсэн. Том хөрөнгө оруулалт татах нь тусгаар тогтнолын баталгаа. Уусахгүй, хүнсэнд хордохгүй, хараат болохгүй байхад л ухаанаа гаргахсан.

  • Ж
    Жаргал

    Нэг юм дуулангуутаа л худалаа хөөрцөглөж ард иргэдээ хууран мэхлэхээ зогсоо 30 гаран жил та нарын үлгэрийг сонсож ханлаа хаа бна нёфтийн үйлдвэр , цэвэрлэх байгууламж , эх оронч хүн л Монголд дутагдаж бна даа худалч , хулгайчуудаа

  • K
    kk

    erguu tenegee, mongoloos shaltgaalah yum yu ch bhgui oros hyatad 2 tohirood hiin niiluuleltee nemeheer shine shugam tataj bgn, dahiad ch als dornodoor shugam tatah tosol bga, une deer tohiroltsohgui udsiin saya tohiroond hurch geree hiih shg bolloo

  • M
    mnbv

    Энэ баярлах юм биш харин мгл их гай болно

  • З
    Зочин

    Үхсэн ацных баярт мэдээ. Нохой долоо

  • Х
    Хотын уугуул

    маш сайхан мэдээ байна. Баяр хүргеэ. Харин манай дайснуудын шээс нь өмдөндөө гоожиж, бүр муулах аргаа олж ядаж байх нь. Жингийн цуваа явж л байна, жингэр ноход хуцаж л байдаг.

  • Х
    хүннү

    Манай худалч дарга нар нэг л гоё зүйл ярьсаар хагас зуунийг үдлээ. Нүдэнд харагдах гарт баригдсан зүйл нэгээхэнч алга. Мангартсан баруун зүүнээ ялгахаа байтлаа оркжсон ард түмнээ хуурсаар хагас зууны өнгөрөөлөө. Хийн хооллой, нефтний үйлдвэр ярьсаар л байна.

  • З
    Зочин

    Nohoi doloo haragdaach

  • З
    Зочин

    ОХУ, Хятадын хамтарсан "Сибирийн хүч-2" газын хоолойн төсөл Монгол улсын газар нутгаар өнгөрвөл Монголчууд хий хэрэглэх боломжтой болохоос гадна ирээдүйд хятадууд манай нутаг руу довтлох эрсдэл арилна. Учир нь хий хоолой бол Оросын стратегийн хөрөнгө, хамгаалалт болно. харин Монголд байдаг хятадын эрлийзүүд ХКН-ын даалгавраар их эсэргүүцдэг шүү.