Ө.Шижир: Ердөө 1-2 жилд барьж дуусгах боломжтой сургуулийн барилгыг бүтэн 8 жилээр чирэгдүүлж, төсөвт өртгийг гурав дахин өсгөж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин 51 сек
30
legacy:2025/09/542366027_2012691002875993_1781711303215749357_n.jpg

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд сургуулийн анги танхимын хүртээмжийн асуудал хөндөгддөг. Нэг ангид 50, 60 сурагч сурч байгаа нь хүүхдийн сурах эрхийг ноцтой зөрчиж байна гэж УИХ-ын гишүүн Ө.Шижир байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “2026 оны улсын төсвийг дүгнэхэд, зөвхөн Боловсролын салбарт Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үндсэн болон өргөтгөл барилгын 2-5 жил баригдаж буй төсөл 91 ширхэг, 5-с дээш жил баригдаж байгаа төсөл 4 ширхэг байна. Эдгээр төслүүд нь нийт дүнгээр анхны төсөвт өртөг 639.9 тэрбум байсан бол сүүлийн төсөвт өртөг нь 732.3 тэрбум болж 92.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Улсын хэмжээнд нийт 33180 хүүхдийн багтаамжтай 95 ширхэг сургууль, цэцэрлэгийн барилга 2-с дээш жилдээ ашиглалтад орж чадахгүй хүлээгдэж байна. Ирэх жил орно гэж тооцвол 3с дээш жил.

Задалвал, Улаанбаатар хотод нийт ЕБС-ийн 6940 хүүхдийн багтаамжтай 10 сургууль 3.3 жилийн барилгажилтын хугацаатай ашиглалтад ороогүй хүлээгдэж байна. Ирэх жил орно гэж тооцвол 4.3 жил.

Орон нутагт 20.540 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэг дунджаар 2.4 жилийн барилгажилтын хугацаатай ч ашиглалтад ороогүй ирэх жилийг хүлээгдэж байна. Мөн л ирэх жил орно гэж тооцвол 3.4 жил.

Цэцэрлэгийн хувьд Улаанбаатарт нийт 540 хүүхдийн ортой 2 цэцэрлэг 3 дахь жилдээ барилгажилт, орон нутагт 5160 хүүхдийн ортой 37 төсөл 3.2 жилийн барилгажилтын хугацаатай ашиглалтад ороогүй тус тус хүлээгдэж байна. Ашиглалтад орох хугацааг мөн л ирэх жил гэж тооцвол 4.2 дахь жилдээ ашиглалтад орох нь. Энэ хугацаанд төсвийн алдагдал, бүүр цаашлаад ашиглалтад ордоггүй сургууль, цэцэрлэгээ хүлээж хэчнээн хүүхэд сурах орчноор хохирч байна вэ. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Хүүхэд сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн хуулийн заалт хаачив...

Ердөө 1-2 жилд барьж дуусгах боломжтой сургуулийн барилгыг бүтэн 8 жилээр чирэгдүүлж, төсөвт өртгийг гурав дахин өсгөж байна.

Энэ мэт төсвөөс салбар салбарын үргэлжилсэн, сунжирсан, төсөв урсгасан, үнэг турж үхтэл хүлээлгэсэн төслүүд дээр дүгнэлтүүд хийж сууна.

Ядаж л эхлээд сургууль цэцэрлэгийг барилгыг 1-2 жилд барьж дуусгадаг улс больё. 2000 айлын хотхоныг ганц, хоёрхон жил барьчихдаг сайд танхимд чинь сууж байхад үлгэр жишээ ав л даа.

БҮГДИЙГ БИШ ЧУХЛЫГ ….. амсуулж тавьсаар байтал аль ч үгүй болоод байна энэ улсын төсөв жил бүр" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Л
    Л.Цээеэ.

    Сургууль цэцэрлэг яслийн барилга барихын оронд У.Хүрэлсүхийн бүлэглэл Булган (Цагаан Хун) -ийг бүлэглэл хотын төвд зуу гаруй жил оршиж байсан байгалийн түүхийн музейг нураагаад оронд нь өөрсдийнхөө хөрөнгийг хураасанд нь ардчиллын хөдөлгөөний удирдагч С.Зориг агсны амь биеийг хамтарч хөнөөсөнд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?

  • Л
    Л.Цэнгэл.

    Сургууль цэцэрлэг яслийн барилгуудыг яаралтай ашиглалтад оруулахын оронд У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн засаг дарга болон Аширнаагийн Эрдэнэбаяр нар хамтарч миний дөч гаран жил зуссан зуслангийн байрыг нурааж миний дөрвөн улиралд хэрэглэдэг хувцас болон дөч гаран жил хөдөлмөрлөж цуцлуулсан эд хөрөнгийг миний сүйтгэж долоохон өдрийн дотор өөрсдийнхөө сууцыг барьж чадсан мангарууд..

  • З
    Зочин

    Маш зөв сэдэв хөндөж. Гишүүн та үүнийгээ ажил хэрэг болгохоор тууштай явбал?!