ШУУРХАЙ: ЭХЯ-нд нэгжлэг шалгалт хийж, тус яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамцийг саатуулжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
50
legacy:2025/09/Capture-1.jpg

Цагдаагийн байгууллагаас дөнгөж сая ЭХЯ-ны байранд шалгалт хийжээ. Тодруулбал, тус яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамцын ажлын байр болон гэрт нь нэгжлэг хийсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Түүнийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд улсын төсвийн 30 тэрбум төгрөгөөр баригдсан Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг улсын комисст хүлээн авахдаа авлига авсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Учир нь гүйцэтгэл дутуу, зураг төсвийн дагуу баригдаагүй байгууламжийг улсын комисст хүлээн авах шийдвэр гаргаж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж буруутган мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Улмаар түүнийг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан хэмээн эх сурвалж мэдээлж байна. Мөн энэ асуудалд ДЦС-3, 4 ТӨХК-уудын инженерүүд шалгагдаж байгаа ажээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

legacy:2025/09/erchim.png
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ хулгаачуууд иргэд 380 битгии хэл 220 авах гэж гүйж байхад яаж дархан цаазат гээд нэрлээд хамгаалаад байг авилга хулгаан луйврын богд уулын шавар амбааруудлуугааа том том тог өгчихсөн харагддаг юм зүгээрл авилгал хулгааа

  • З
    Зочин

    jamts min dee nasaaraa ideh horongo tsugluulchihsan bizde, yah gej iluu shunaltaj baidgiimbde

  • З
    Зочин

    Ene ch jinhen aldartai gardaa

  • З
    Зочин

    BOOB XXN ANUSDN MASSAJLI909.55877VANXANI SEXSY AJIL XNE

  • З
    Зочин

    Авилгачид юм бналээ