Д.Амарбаясгалан: Намын дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд ажлаа зогсооно уу

Улс төр
Turbat
Унших: 1 мин
30
legacy:2025/09/amarbayasgalandarga/547444243_1327279478791662_4269301118643231244_n1.jpg

"УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: "Ерөнхийлөгч дуудаад боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ" гэж хэлсэн гэх мэдээлэл өчигдөр хэвлэлүүдээр цацагдсан.

Тэгвэл уг асуудалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Яриагүйг ярьсан болгож, хэлээгүйг хэлсэн болгож, хийгээгүйг хийсэн болгож, бодоогүйг бодсон болгож, намын дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд ажлаа зогсооно уу" хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.