Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргад “Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ“ гэдэг үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье

Улс төр
Turbat
Унших: 1 мин
80
legacy:Hurelsuh Erunhiilugch/Erunhiilugch (1).jpg

Өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Ерөнхийлөгч дуудаад боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ" гэж хэлсэн тухай мэдээлэл гарсан.

Тэгвэл уг асуудалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Яриагүйг ярьсан болгож, хэлээгүйг хэлсэн болгож, хийгээгүйг хийсэн болгож, бодоогүйг бодсон болгож, намын дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд ажлаа зогсооно уу" хэмээн цахим хуудастаа нийтэлсэн юм.

Харин дөнгөж сая Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр "Өчигдөр нэр бүхий хэвлэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргад хандаж хэлсэн үг гэх ноцтой мэдээлэл тарсан.

Үүнийг тодруулж хэлбэл "Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ" гэж Ерөнхийлөгч УИХ даргад хандаж хэлсэн мэт агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан яригдаагүй зүйлийг ярьсан болгож, хэлээгүй зүйлийг хэлсэн мэт мэдээ нийтлэлүүд ихээр гарч байна гэж няцаажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч тэр УИХ-ын даргад хандаж тийм үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Дашрамд дурдахад гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд цахим орчинд мэдээллийг хөөсрүүлж, эв нэгдлийг алдагдуулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгааг анхаарна уу" хэмээжээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    OYUN

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

  • З
    Зочин

    Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

  • З
    Зочин

    Сандараад байнаа хэлсэн л байна даа

  • Г
    Гостуу

    Нүүрсний хулгайч нь үнэн юм чинь хэлсэн хэлээгүй гэж маагаад яах юм, хулгайч л бол хулгайч, хулгайч намын дарга болж болохгүй шдээ.

  • З
    Зочин

    Хэлэх битгий хэл тойрон хүрээлэгчдийг нь шалгаад суулгаад эхлээ биз дээ. Хэлэх битгий хэл зодож ч магадгүй.

  • З
    Зочин

    агуулга нь тийм юм шиг

  • Z
    zochin

    мэдээж ерөнхийлөгч юу гэж тэгэж хэлхэв дээ хүмүүсийн хооронд яс хаяж хагаралдуулах санаатай хүмүүсийн хэлсэн үг

  • З
    Зочин

    Золбаяр юугаа мэддэгийн... Амарбаясгалан дарга өөрөө хэлсэн