Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Өнөөдөр шүүгдэх хүн амины хэргийн шүүгдэгчдийг хуяглан, шүүх рүү хүргэжээ
00

Өнөөдөр Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “Жем молл” худалдааны төвд эхнэрээ хутгалж алсан хэргийн шүүгдэгч Э болон бусдыг онц харгис, хэрцгий аргаар хөнөөсөн хэргийн шүүгдэгч Д нарт холбогдох хэргийн шүүх хурал болох талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл яллагдагч нарыг дөнгөж саяхан цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангиас Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хуяглан хүргэсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.



