Маргааш Улаанбаатарт 17 хэм дулаан, үүлшинэ

Бусад
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/_M1A0068.jpg

2025 оны 09-р сарын 17-ны 20 цагаас 2025 оны 09-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2...-4 градус хүйтэн, бусад хэсгээр +2...+4 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +17...+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө +15...+17 градус дулаан байна.