УДШ: Ардчилсан намын шинэ даргаар О.Цогтгэрэлийг бүртгэлээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/09/Ardchilsannam/548384706_25270117759255844_8331946949935851413_n.jpg

Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Ардчилсан нам дотоод хурлаа хийж, намын даргаараа УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгосон билээ. Улмаар түүнийг дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлээд байсан юм.

Уг хүсэлтийг өнөөдөр Улсын дээд шүүхэд Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, О.Цогтгэрэлийг АН-ын шинэ даргаар бүртгэсэн байна.

Тодруулбал, Улсын дээд шүүхээс "Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр боллоо. Нийт шүүгчийн хуралдаанаар Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэж, хуулийн шаардлага хангасан тул бүртгэхээр шийдвэрлэв" гэсэн юм.