Олон Улсын “Robot challenge” тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг урамшуулжээ

Хоосон
BolormaaУнших: 1 мин
00
legacy:2025/09/55555555.jpg

Энэ оны 8 дугаар сард Бээжин хотод болсон Олон Улсын робот зохион бүтээх “Robot challenge” тэмцээнд Завхан аймгийн сурагчид амжилттай оролцож тусгай байр эзэлжээ. Сурагчдыг тэмцээнд оролцоход аймгийн ЗДТГ-аас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн юм.

Тэмцээнд нэг баг болон оролцсон Улиастай сумын 3 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Н.Энхмэнд, Г.Алтанзул, 9б ангийн сурагч Б.Бат-Орших нартай аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр уулзаж, баяр хүргэлээ.

Тэрээр ирэх жилийн тэмцээнд оролцох санхүүжилтийг бүрэн хариуцна гээд, сурагчдад амжилт хүслээ.