Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилох албан бичгээ УИХ-д хүргүүлжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:2025/09/enkhbayarGishuunB/b01db2e91a814f2498bab163c961eda41.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг танилцуулахаар УИХ-д хүргүүлсэн гэж ЗГ-аас мэдээллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн хүрээнд Засгийн газар төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Иймд Засгийн газрын үйл ажиллагааны тасралтгүй, шуурхай байдлыг хангах үүднээс Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох асуудлыг 2025 оны аравдугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд танилцуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар албан бичигтээ хүссэн байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Хувийн компанидаа ч ийм хөдөлгөөнийг бодож тунгааж болгоомжтой хийдэг. Яагаад гэвэл хамт олонд ямар сэтгэгдэл төрөх, үр дүн өрсөлдөгч, харилцагч гээд бүхнийг тооцоолдог. Намын эрх мэдлийн төлөө төрийн бүтцийг хувьдаа ашиглахаар ханцуй шамалж орлоо. Холын бодол их муу хүн юм. Шатрын нүүдлээр бол тааруухан шатарчин аж.