ЭЕРЭГ: Эмэгтэй хурандаа С.Нэргүй Энэтхэгийн цэргийн алба хаагчийн амь насыг аварчээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 3 сек
30
legacy:2025/10/557579718_1326742635913852_1215510729526415317_n.jpg
legacy:2025/10/557237688_1326742632580519_6557142894391106669_n.jpg

БНӨСУ-д НҮБ-аас явуулж буй UNMISS ажиллагааны Хүчний штабын эрүүл мэндийн хэлтсийн даргаар үүрэг гүйцэтгэж буй хурандаа С.Нэргүй мэргэжлийн өндөр ур чадвар гарган Энэтхэгийн цэргийн алба хаагчийн амь насыг аварлаа. Тодруулбал, хумхаа өвчнөөр өвчилсөн Энэтхэгийн энхийг сахиулагчийн биеийн байдал огцом хүндэрч, дотуур цус алдан шоконд орж, амь нас эрсдэх аюултай нөхцөл байдал үүсэн 3 дугаар шатны эмнэлэг рүү яаралтай шилжүүлэх шаардлага гарсан байна.

Гэвч өвчтөний биеийн байдал болон тээвэрлэлт хийх цаг хугацааны боломжгүй амь насны эрсдэлтэй байдалд байсан тул хурандаа С.Нэргүй 2 дугаар шатны эмнэлэгтээ яаралтай хагалгаа хийх шийдвэр гарган өөрөө хагалгааг удирдахын зэрэгцээ мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллажээ. Өвчтөний дэлүү бүтэн задарч, идэвхтэй цус алдалт явагдаж байсан тул дэлүү авах, тайрах мэс заслыг өндөр түвшинд яаралтай хийж, 4 литр цус сэлбэснээр үхлийн аюулыг зайлуулж чадсан байна.

Гурав, дөрөвдүгээр шатны өндөр зэрэглэлийн эмнэлэгт хийгдэх зааллттай маш хүнд төрлийн хагалгааг 2 дугаар шатны эмнэлэгт хийх шийдвэр гарган, хагалгааг удирдаж, гар бие оролцон цэргийн эмч хүний мэргэжлийн өндөр ур чадвар гарган хүний амь нас аварсан хурандаа С.Нэргүйд НҮБ-ын тусгай төлөөлөгчийн орлогч дарга болон Энэтхэгийн үндэсний ахлах төлөөлөгч, цэргийн багийн захирагч, удирдлагуудаас талархал илэрхийлж, Цэргийн хүчний командлагч өөрийн биеэр хүрэлцэн ирж баяр хүргэн сайшаажээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Ч
    Чөлөөнд байгаа хурандаа Д. Нямбаяр

    Сайхан мэдээ бн.баяр хүргэе

  • З
    Зочин

    MUNDAG BNA AJILD NI AMJILT AMIDRALD NI AZ JARGAL HUSII