“Бодь-Электроникс“ ХХК-ийн нийслэл дээр 6.5 тэрбумаар хэрэгжүүлээд “бүтэлгүйтсэн” RFID төсөлд ЗТХЯ-наас ДАХИН 850 сая төгрөгөөр СИСТЕМ САЙЖРУУЛАХ тендер зарлажээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 1 сек
180
legacy:2025/10/db87a34f7812450088c1935ddb9434a3.jpg

RFID систем яригдаж эхэлснээс хойш таван жилийн нүүрийг үзэж байна. Анх түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийгдэж буй шийдэл гэх "ганган" нэршилтэй эхэлсэн ч өнөөдөр ч энэ ажил дорвитой хөдлөөгүй хэвээр. Эргэн сануулъя.

Автомашинд суурилуулах "RFID" буюу радио давтамжаар хянах системд шаардагдах зардлыг түгжрэлийг бууруулах чиглэлээр нийслэл дээр тавьж өгсөн 420 тэрбум төгрөгөөс гаргасан байдаг. Хамгийн сонирхолтой нь, "RFID"-тай холбоотой тендер зарлагдах бүрийд Бодь-Электроникс ХХК гүйцэтгэгчээр шалгарч ирсэн гэдэг нь тендерийн баримтуудаас харагдаж байх юм.

Жишээлбэл, 2023 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 27-ны хооронд нийслэлээс “Автомашины цахим гэрчилгээ (RFID tag)-г суурилуулах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан байдаг. Гурван тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий уг тендерт “Бодь-Электроникс” 2.97 тэрбумын саналаар ганцаараа оролцож, өрсөлдөгчгүйгээр шалгарсан байдаг.

legacy:2025/10/bodi/image107.png

Удаагаар нь 2023 оны зургадугаар 23-наас долдугаар сарын 31-ны хооронд Зам, тээврийн хөгжлийн яамнаас “RFID технологи нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн санг өргөжүүлэх” тендерийг хүртэл зарлаж байжээ. 4.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий гурван багц тендерт мөн л “Бодь-Электроникс” 3.57 тэрбумын санал өгч ялалт байгуулсан. Өөрөөр хэлбэл, энэ ажил 2023 он хүртэл тендер нь үргэлжилсээр, Бодь-Электроникс нь оролцсоор л байжээ. Гэтэл 2024 онд Х.Нямбаатар "RFID-г хэрэгжүүлэх гэсэн чинь машинууддаа тавьж чадаагүй. Бүх машинуудад хүчээр ялтас тавих ажил нь явахгүй байгаа" гэх мэдээллийг өгснөөр өнгөрсөн хугацаанд хэдэн тэрбумаар нь зарцуулсан ажил ямар ч үр дүн гарахгүйгээр хоцров уу гэдэг шүүмжлэл гарсан. Нэг ёсондоо, олон жил яригдаад, "статус" нь өөрчлөгдөөгүй RFID технологийг нэвтрүүлэх гэсээр байтал 2024 онд Х.Нямбаатарын ярьж байсан хиймэл оюун ухаанаар торгууль ногдуулах систем нь нэвтэрчихлээ.

legacy:2025/10/bodi/image106.png

Гэтэл RFID систем сайжруулалт version 1 (Middleware, Бааз гэх мэт), API Gateway (өргөтгөл суурилуулалт) нэрээр ЗТЯ-наас 850 сая төгрөгийн тендерийг зарлажээ. Уг тендерийг 2025 оны аравдугаар сарын 3-ны өдөр зарласан бөгөөд тендерийн материалыг хүлээн авч дуусжээ. Ингэхдээ тендерт Оргил дельта трейд, Юуком групп, Ай Өү техноложи гэх гурван компаниас гадна өмнөх тендерүүдэд шалгарч байсан Бодь-Электроникс ХХК мөн адил үнийн саналаа хүргүүлж, оролцсон байх аж. Тодруулбал, дөрвөн компанийн үнийн саналаас хамгийн бага үнэ буюу 664,726,700 төгрөгийн саналыг Бодь-Электроникс ХХК дэвшүүлж, оролцжээ. Одоогоор гүйцэтгэгчийг шалгаруулсан гэх мэдээлэл байхгүй байна.

Нэг ёсондоо, нийслэл өмнө хоёр ч удаагийн тендерээр Бодь-Электроникс ХХК-д шилжсэн 6.5 тэрбум төгрөгийнхөө "ид шид"-ийг үзээгүй тул ЗТХЯ руу шилжүүлсэн. Гэтэл тэр төсөл дээр ЗТХЯ нь нэмээд сайжруулалт хийнэ гээд тендер зарлачихсан байх жишээтэй.

legacy:2025/10/bodi/f4970b5bf3bd41b79f733905d86db39e.jpg
Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нөгөө л Бодь!

  • O
    Oyun

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

  • К
    К

    Далд орцгоогоосой

  • Н
    Намжил

    6,5+850 сая г багш нартаа л цалинд нэмэрлэх байж дээ .

  • З
    Зочин

    Нөгөө л бодь дэлгэрсайхан яасан ханаж цаддаггүй новшнууд вэ

  • Д
    Дэндэв

    IA гэдэг систем нь хэцүү юм билээ. Уулварт зогсчихсон машин тойроод гараад явсан чинь л та буруу л яваад байхым даа гээд мессеж ирүүлчих юм билээ. Оюуны хомсдолтой систем бна лээ

  • З
    зочин

    ямар ч хэрэггүй мөнгө угаалт

  • З
    Зочин

    EHLEED ZAM GARTS UULZBARAA ZOV BOLGOOD DARAA NI NAAD TSAHIMAA SHIID ODOO BAIGAA KAMERCHIN HUDLAA SHIIDEED BNA

  • М
    М.Амар настан

    Хэдхэн компанийг онцгойлон дэмжиж ард олноо хайхрахгүй хаявал нэг л өдөр байдал хэцүүднэ.Оджаргал,Баатарсүрэн,Баясгалан гэж яасан ханаж цаддагүй хүмүүс вэ.ШУНАЛ ИХЭДВЭЛ ШУЛАМ БОЛНОО гэж нэг үг бий дээ.

  • И
    Иргэн

    Энэ сөлөр Баясгалан чинь оролцохгүй авахгүй юм гэж байхгүй юмаа!!! Ичих булчирхайгүй, ханаж цаддаггүй хялар юмаа!!

  • З
    Зочин

    Яг таг үнэн хэллээ

  • З
    Зочин

    Би хэлж байсан. Mcs, Бодь, Таванбогд, гэх комданиуд төсвөөр угжуулдаг гэж. Ерөөсөө худалдан авах ажиллагаанд аль ч цагт ялалт байгуулж байдаг тоолчихмоор хэдхэн компаниуд бий.

  • З
    Зочин

    Энэ төсөл 6.5 биш 13 тэрбумаар Сингапурт 2000 он хүртэл хэрэглэж байсан хуучин RFIDтөхөөрөмж оруулж ирээд таг зогссон яг үнэндээ бараг тагнах маягийн төхөөрөмж гэдэг биздээ....сда

  • У
    Уншигч

    Өмнөхийн үр дүнг тооцсоны дараа дараагийн ажлаа хий. Энэ нөхөр бол ашиг л харах байх

  • Б
    Баяраа

    Энэ хөгшин лөглөгийг заилуулаад шоронд нь үхүүлээч

  • И
    И

    Дариж хөрөнгө гаргах биш хийгээд одоо хүртэл ашиглалтанд оролгүй бгаад нь хариуцлага тооцох ёстой юм бишүү, БУЗРУУДАА !

  • З
    Зочин

    сайхан идэхиймаа. Одоо энэ компани 80 тэрбумаар торгууль бичдэг систем хийж байна гээд тоглож байгаа

  • З
    Зочин

    Гэсгээл нь хаачих вэ