Төсвийн байнгын хороо хуралдаж, Ерөнхий аудиторт тавьсан асуулгын хариуг хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/10/ad.jpg

Төсвийн байнгын хороо өнөөдөр /2025.10.14/ 10.00 цагаас Төрийн ордонд хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх товтой байна. Үүнд:

· Дэд хорооны даргыг сонгох тухай асуудал

· Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос Эдийн засгийн хараат бус хяналтын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудиторт хандсан асуултын хариуг хэлэлцэнэ.