“Би бүлгээ эвлэрүүлэх талаар Ерөнхийлөгчтэй ч уулзаж, мэдээлэл солилцсон“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:2025/11/491361891_1128898549281985_4095335189819399489_n1.jpg

МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс бүлгийг яаралтай хуралдуулж, төсөв болон Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг огцруулах асуудал дээр нэгдсэн байрй суурьтай болох ёстой талаар шаардлага хүргүүлж буй. Үүнээс гадна цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор намын эв нэгдлийн асуудал ч яригдаж байгаа. Тэгвэл эл үйл явцтай холбоотойгоор тус намын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ "Би бүлгээ эвлэрүүлэх талаар Ерөнхийлөгчтэй ч уулзаж, мэдээлэл солилцсон. Хоёр талд бичгүүдээ татаж авах саналыг хүртэл хүргүүлээд явж байна" гэлээ.