Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Б.Бат-Эрдэнэ: Би УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах аль ч бичиг дээр гарын үсэг зураагүй.
20

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг болон Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт хоёр талд гишүүд гарын үсэг цуглуулж өргөн бариад буй. Тэгвэл улс төрд өрнөж буй үйл явцтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр "Би УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах аль ч бичиг дээр гарын үсэг зураагүй. Бид “Ард түмний төлөө ажиллана” гэчихээд, МАН-аас бүрдсэн ЗГ, УИХ-ын эсрэг санал өгөх нь зарчимгүй явдал" гэлээ.



