Г.Занданшатар: Багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
90
legacy:2025/09/Zandka/zandaa.jpg

МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдлаа. Хуралдаанаар багш ажилчдын цалин, хөлстэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатар "Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны удирдлагууд болон багш, эмч нарын эрхийн төлөө идэвхийлэн ажилладаг гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15–20 хувь, эмчийн цалинг 10–15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрснийг та бүхэндээ дуулгая.

Үүнийг шийдвэрлэхийн тулд улсын төсөвт хэмнэлт хийхээс гадна байгалийн баялгийн менежментийг сайжруулж, нүүрс борлуулалтын далд мөнгийг ил болгон, хулгай, луйвартай тэмцэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өнөөдөр болсон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд оролцож, энэхүү зарчмын шийдвэрээ танилцуулсан бөгөөд бүлгийн гишүүд дэмжсэн болно.

Засгийн газрын зүгээс энэхүү ажлын хүрээнд төсвийн хууль тогтоомжид заасан хязгаарлалтуудыг өөрчлөх саналаа Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ард иргэд, олон нийтийн хүсэлт, шаардлагад хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Тэмцэл үргэлжилж байна" гэлээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Чи дут, амаа угааж сураагүй байж балдуушаа хийж яваа юм.

  • З
    Зочин

    Цахимааар хичэээл оруулдаг болгоооо дэлхииин хөгжил өөр болсооорл байна байнгал цалингааа голсон нэмсэээр нэмсээр төгрөг маань ямар хүчгүй цааас болхонээээ

  • M
    mglchuud

    yun temtsel ve tenegteed baigaach zugeer l zailaach ard tumnii sanal avaagui bj

  • Z
    zochin

    Юун шантажчин гар вэ? Болино л биз чамаар л дутав гэж.

  • З
    Зочин

    Тэтгэвэр арай дэндүү бага байна. 570мянга авдаг хүнд 40 мянга л нэмж байгаа юм уу?

  • З
    Зочин

    3,5 сая болгоо. Багш, эмч гар нэгдээд ажил хаяна.

  • З
    Зочин

    bagsh, emch nariin tsaling ijil hemjeend hangalttai nemsen ni deer de

  • З
    Зочин

    Хэдэн тэрбумаар нь идсэн байж ийм өчүүхэн нэмэгдэлээр хуурна гэж байхгүй шүү

  • З
    Зочин

    Наад шийдвэрийг чинь хүлээж авахгүй ээ. Багш нар тэр нэмэгдэлтэй нэмэгдэлгүй маргаашаас ажил хаяна.