У.Отгонбаяр: Б.Энхбаяр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн хэвээр байгаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/10/gokhiyy.jpg

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаар багш ажилчдын цалин, хөлстэй холбоотой асуудал болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанаас гаргасан болон хэлэлцсэн асуудлыг талаар мэдээлэл өгөх үеэр МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр "Б.Энхбаяр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн хэвээр байгаа бөгөөд бүлгийн гишүүнээс хасагдсан талаарх албан бичиг танилцуулагдаагүй. Өнөөдрийн бүлгийн хуралд 68 гишүүнээс 36 нь оролцсон" гэлээ.