АН-ын бүлэг: УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэг өдөр дарааллаар нь хэлэлцэхгүй бол бид чуулганы хуралдаанд оролцохгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/10/tsogtt.png

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж дууслаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ардчилсан намын дарга, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцууллаа.

Ардчилсан намын бүлгээс хоёр заалт бүхий шаардлагыг УИХ-д хүргүүлж байгаа аж. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах асуудлыг товлоогүй, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудалтай дарааллуулан хэлэлцэхгүй тохиолдолд АН-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгийг бүлгийн дарга О.Цогтгэрэл онцоллоо.