Дүрэм зөрчсөн жолоочийг “102” аппликейшнаар мэдээлж, 10-20 хувийн урамшуулал авах журам хэрэгжиж эхэллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 21 сек
30
legacy:2025/11/546838143_1090400266598918_81911662627186811_n.jpg

Авто замын нэгдүгээр эгнээ, автобусны буудал, явган хүний зам зэрэг хориотой байршилд автомашинаа байршуулсан жолоочийн зөрчлийг "102" аппликейшнаар илгээж, арваннэгдүгээр сарын 1-нээс 10-20 хувийн урамшуулал авах талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ дагуу урамшууллын систем өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Урамшууллын тухайд "Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 10-20 хүртэлх хувийг иргэнд 11, 12 дугаар сарын урамшууллыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны дотор, 2026 оны 1, 2, 3 дугаар сарын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор нэг удаа олгоно. Зөрчлийн урамшуулал олголтын хугацаа нь НӨАТ-ын буцаан олголттой ижил.

Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн ногдуулж байгаа торгуулийн хэмжээ 200,000 төгрөг хүрэхгүй учраас ихэвчлэн 10 хувийн урамшуулал бодогдоно. Жолооч торгуулиа төлсөн тохиолдолд иргэний урамшуулал олгогдоно.

Тухайлбал иргэний мэдээлсэн зөрчлийн дагуу тухайн жолоочийг 20,000 төгрөгөөр торгоход 14 хоногийн дотор 50 хувийн хөнгөлөлттэйгөөр 10,000 төгрөгийн торгуулийг төлсөн бол иргэнд 10-20 хүртэлх хувийг олгоно. Ингэхдээ иргэнд олгох урамшууллын дүнгээс орлогын албан татварыг суутгаж, дансанд шилжүүлнэ.

Харин зөрчил гаргасан жолооч 20,000 төгрөгийн торгуулиа хугацаандаа төлөөгүй бол сар бүр 10% нэмэгддэг тул таван сарын туршид торгууль нь 30,000 төгрөг болж, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалттай. Энэ тохиолдолд оношилгоонд орох, жолооны ангилал нэмэх үед торгуулийг заавал төлүүлж, хугацаа хэтэрч төлүүлсэн үнийн дүнгээс иргэнд урамшуулал олгоно. Өөрөөр хэлбэл жолооч тухайн зөрчлийн торгуулийг хугацаанд нь төлөхгүй явсаар 30,000 болгож төлсөн бол иргэнд 20 хувь буюу 6,000 төгрөгийн урамшуулал бодогдох юм" гэж тайлбарлалаа.

Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан, автобусны зогсоол хааж зогссон, түр болон удаан зогсох хориотой газар зогссон зөрчил бүрд 20,000 төгрөгийн торгууль ногдуулах хуультай байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    3000000 HUN BIE BIENEE UZEN YADAZ BAIHAD BAS NEG HARAAL ZUHEL USGEH HEREG BNA UU DAAA TER ZURAG YAVUULSAN NOHOR 1 INGEED UR UDAM DAA GAI AVCHIR NI 37 OND OLON HUNIIG HOVOLJ BAISAN HUMUUSIIN UILIIN UR DUUSAAGUI BAIHAD

  • Х
    Хууль бус үйл ажиллагаа

    Иргэдийн оролцоог гадаадын иргэдийн хөдөлгөөний бүртгэл, хяналт, ямарваа хууль бус шинжтэй үйл ажиллагааны хяналтанд хэрэглэх нь илүү зохистой

  • Х
    хүннү

    Гудамжаар дүүрэн цагдаагий машин эргүүл байна тэд юу харж явдаг юм. Ингэж шударга иргэн болох гэж ганц талхны үнэ хүрэхгүй мөнгөөр хүний мууд дурлах хэрэггүй. Нийтийн тээврийн автобуснууд бүгд камертай, түүнийг Зорчигч тээврийхэн ТЦА-д өгхөд л болно.