Ч.Номин: Английн хөлбөмбөгийн Фулхэм багтай миний үед гэрээ хийгдээд орхигдсон

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:2025/10/nominch.png

Английн хөлбөмбөгийн Фулхэм клуб манай улсын Засгийн газрыг "Гэрээнд заасан төлбөрөө шилжүүлээгүй" үндэслэлээр Арбитрийн шүүхэд өгсөн тухай мэдэгдэл ирсэн талаар Соёлын сайд Ч.Ундрам мэдээлсэн. Эл мэдээллийг тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ үгүйсгэсэн байдаг. Харин өнөөдөр энэ талаар Соёлын сайд асан Ч.Номин мэдээлэл өглөө. Тэрбээр "Английн Фулхэм хөлбөмбөгийн багтай гэрээ байгуулсан. Миний үед гэрээ хийгдээд орхигдсон. Үлдэгдэл төлбөр, одоогийн нөхцөл байдал, шүүхийн асуудлыг шинэ сайд нь хариулаад явах ёстой. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй спорт бол хөлбөмбөг. Дөрвөн тэрбум хүн энэ спортыг үзэж, сонирхдог. Хүмүүс хөлбөмбөгийн багийг спонсордсон мэтээр яриад байна. Бид энэ багийн нэр хүнд, дагагч фенүүдээр дамжуулж эх орноо сурталчилсан" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Энэ нэг эргүү хүүхэн байна уих тэр чигтээ эргүү хагас галзуу хүмүүсээр дүүрчээ тарааж eрөнхийлөгчийн засаглалтай болсон нь дээр

  • Z
    Zochin

    Гэрээ хийгдсэн бол тэгээд аль аль тал нь үүргээ биелүүлж л таарна шүү дээ. Хийчихээд орхино гэж юу байхав дээ. Тэнэг юм ярих юм.

  • А
    Анх энэ ажилыг эхлүүлсэн

    Хүн тэй хариуцлага тооций

  • Г
    Гэрээ хийсн Номингоор төлүүл.

    Хайран мөнгө!! “Go Mongolia “ майк харсан улс Монгол руу хошуурна гэж юу бхв дээ!! Улаан Үд, Эрээнээс цааш монголыг мэддэг хүн дэлхийд бараг үгүй ш дээ? Жнь: Малави гэж улс бдгийг бид мөн дэлхий дуулаагүй!!! Үүнтэй яг адил.!!!Номин авгай төсвийн мөнгөөр схн тогложээ. Энэ хүнээр төлүүл.

  • Д
    Дэл

    Фулхэмээс арай дөнгүүр баг олдоогүй юм байх даа дундаас доогуур баг шүү дээ