Сэтгүүлч Б.Батцэцэг ССАЖЗ-ын сайд асан Ч.Номин АТГ-т шалгуулахаар хандлаа

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:2025/11/gishuud/MPAPHOTO2025521341.jpg

Сэтгүүлч Б.Батцэцэг ССАЖЗ-ын сайд Ч.Номинг АТГ-т шалгуулахаар өгчээ. Энэ тухайгаа тэрбээр "Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг гадаадад сурталчилна гээд гаргасан зардлыг нь холбогдох албан тушаалтнаас нь авахаар зөндөө хөөцөлдсөн. Гэвч энэ талаар хангалттай мэдээлэл авч чадсангүй. GoMongolia, WeMongolia гээд хоёр ажил байгаа юм. Үүний зардал хэд вэ гэхээр нэг удаа 400 мянган ам.доллар, дараа нь 500 мянган ам.доллар, дараа нь 1 сая ам.доллар гэх баримтын алдаанууд ярьж эхэлсэн.

За тэгвэл эх үүсвэр нь хаанаас вэ гэхээр хувийн хэвшил, дараа нь Дэлхийн банк, дараа нь Засгийн газар гэсэн зөрүүтэй мэдээллүүдийг өгч эхэлсэн. Тиймээс "Хуулийн байгууллага үүнийг шалгаж тогтоож өгнө үү" хэмээн хандаж байгаа юм.

Бид 6 сарын хугацаанд энэ асуудлыг хөөцөлдсөн" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Аав Чинбат нь дайрч ална гэж машинаараа хөөх вий дээ

  • З
    Зочин

    Данхын энэ халтар МАНгар хүүхэн төдийгүй орон нутаг дахь соёлын газруудыг шалгах хэрэгтэй, дарга нар нь УБ т байртай болоод байдаг их унацтай ажил хийж байгаа яам түүний харъяа газарууд байх шиг байна