МАН намынхаа үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хасчээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/11/MANihHural/MPAPHOTO2025408591.jpg

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна. Өнгөрсөн хоёр өдөр болсон хурлаар намын шинэ даргаар Н.Учралыг сонгосон бол хоёр дахь өдрийн хурлаар Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, үндсэн дүрмийг хэлэлцэн баталсан.

Ингэхдээ намын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хасчээ. Улмаар өнөөдрийн /2025.11.17/ хурлаар Монгол Ардын намын Бага хурлын гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгоно. Монгол Ардын намын дарга Н.Учрал Бага хурлын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулснаар Монгол Ардын намын 31 дүгээр бага хурал үргэлжилж байна.