ЗГ: Үнийн өсөлтийн талаар танилцуулга мэдээлэл сонсоно

Улс төр
Turbat
Унших: 1 мин 12 сек
00
legacy:2025/10/zasagHUral/shine1128.png

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

• “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

• “Азийн гамшгийн бэлэн байдлын төв олон улсын байгууллагад гишүүнээр элсэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

• “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтэд хяналт тавих нийтлэг журам/ • Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын санаачлан боловсруулсан Чухал ашигт малтмалын төслийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

• Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалангийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

• Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

• Бусад асуудал

--Танилцах асуудал—

• Үнийн өсөлтийн талаар

• Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим системийн бүрдүүлэлт, ашиглалтын үйл ажиллагааны талаар

• “Эрдэнэт үйлдвэр” “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн үр ашиг, засаглалыг сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркын хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийн талаар

• Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцах юм.