Төмөр замын төслийн бүтээн байгуулалт 84 хувьтай үргэлжилж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/12/tomorzam.jpg

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн мэргэжлийн боловсон хүчин, туршлагад тулгуурлан Монгол Улсын Засгийн газраас “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төслийг хариуцуулж, бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр эхлүүлсэн.

Тус төмөр замын төслийн дээд бүтцийн ажилд ашиглагдах материалын тээвэрлэлт, тэдгээрийг хүлээн авах болон талбайд тараан байршуулах ажлыг улирлын нөхцөл байдлаас үл хамааран тасралтгүй үргэлжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар төслийн далан байгуулах ажил 96 хувь, ухмал байгуулах ажил 95 хувь, төмөр бетон дугуй хоолойн ажил 88.3 хувь, гүүрийн ажил 91.6 хувь, төмөр бетон дөрвөлжин хоолойн ажил 75.7 хувь буюу доод бүтцийн барилга угсралтын ажлын нийт гүйцэтгэл 98 хувь, төслийн нийт ажлын гүйцэтгэл 84 хувьтай үргэлжилж байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    энд нэг зүйл маш тодорхойгүй хэн ч ярихгүй байгаа нь эмээлтээс ч юмуу төв замаасаа хөшигийн хөндий рүүгээ яаж холбох ажил нь хэзээ явах нь ойлгомжгүй бас нэг мухар зам тавьж байгаа юм байна.Манайхан мухар зам тавиа сурчлаа Зөвхөн Хөшиг Багахангай хооронд л гээд байх юм