Х.Нямбаатар: Өөртөө үлгэр ярьж өгөөд Feeling happy гээд баясаад байж байдаг анхны хүн Булганых боллоо

Улс төр
Turbat
Унших: 1 мин
80
legacy:2025/12/1O8A41321.jpg

"Дараа жил утаа буурахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос гаргана" гэж Хотын дарга Х.Нямбаатар хэлжээ гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Харин уг мэдээллийг худал хэмээн НЗДТГ-аас мэдэгдсэн юм.

Тэгвэл уг худал мэдээллийг Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир "Энэ үнэн бол манай Булган аймагтай Нийслэл хот хамтын ажиллагааны гэрээ байгуулаарай. Манай аймгийн уугуул болон бусад хөдөлмөрч иргэдийг нутагтаа ирж амьдрахыг урьж байна. Бид та бүгдийг олон сайхан нөхцөлтэйгээр хүлээн авах болно шүү" хэмээн цахим хуудастаа хуваалцаад устгажээ.

Харин уг мэдээллийг нь Хотын дарга Х.Нямбаатар хуулж аван "Өөртөө үлгэр ярьж өгөөд Feeling happy гээд баясаад байж байдаг анхны хүн Булганых боллоо. Тоглоом тоотой нь дээр баймаар" гэжээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Эрднээ

    Нямбаатар чи юундаа бухимдсан юм бэ. Булганыхан хөдөөдөө буцчихвал бас гоёдоо

  • З
    Зочин

    Хуримтлалтай бол гээд ухуулаад байдаг Тэр хуримтлалыг ард иргэд бий болгосон бас улс татвар 10 хувийн нь авч байгаа.одоо нийслэл 10 авна гэхээр хадгаламжаас 20 хувийн татвар авдаг болох нээ.МАН татвар нэмэхгүй гээд байсан худлаа юм аа

  • З
    Зочин

    Хадгаламжаас 10 хувийн татвар авдаг болно гэж Телевизээр яригдсан гэсэн шүү.Татварыг чинь хууль гаргахгүй шууд төсөвтөө тусгачихсан гээд авдаг болчихсон юм уу Хадгамжаас бүр 10 хувь гээд яригдаад байна гэнэ.Үнэн бололтой дандаа ард түмнээс юм авна гэж байх юм даа

  • З
    Зочин

    Энэ өлөн намчингуудын жүжгииг ээлж ээлжээр нь үзэх юмдааа улныхан

  • И
    Иргэн

    Нянбаатраа будаач будаач гэхээр өөрийгөө будав гэгчээр ирэх 26- онд УБ- хотын иргэдийг хэдэн зуун тэрбумаар тогож, хадгламжаас нь дээрэмдэж авч тендер шахаа нэрээр МАН мафиууд цуслана гэдэг үнэн үү аа??? Иргэдэд ойрын үед хэлээрэй Үнэн бол нэгийгээ үзэе МАН мафиуудаа!!

  • З
    Зочин

    Нямбаа аргаа барж бна даа. Үнэн гэж байдаг хэн ч байсан гүйцэгддэг шүү... толгойгоо ажиллуул.

  • З
    Зочин

    Нэгийг магтах сурталчлах гээд нөгөөг муулах бол ёстой муухай зан. Зүгээр л өөрийгөө магтах бол шударга ш дээ

  • З
    Зочин

    энэ дарга нар чинь ажлаа хийхгүй, сошиал мэдээ хараад утсаа ухаад сууж байдаг нөхдүүд үү дээ. ган хийхийг алгасахгүй хариу бичих юм. бидний үед утас шагайх байтугай сонингоо бүрэн уншиж чадахгүй завгүй байдаг байжээ. бүгдийг нь хөтөлж аваачаад шар хаданд хэвтүүлж дэлгэцийн донтолтоос нь гаргах юм сан. хажуугаар нь хэрүүлч гэдэг нь залхмаар