Маргаашаас бага ангийнхан танхимаар, дунд ангийнхан цахимаар хичээллэнэ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 5 сек
150
legacy:Suragchid 9 sariin 1/suragchid-1.jpg
legacy:Suragchid 9 sariin 1/suragch.jpg

Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил, “Томуугийн үзлэг, оношилгооны хэсэг” байгуулах санал, цаашдын хэрэгжилтийн талаар хэлэлцсэн.

Томуугийн вирусийн идэвхжилийн оргил үеийн 10 жилийн судалгаагаар томуугийн вирусийн илрэлт ихэвчлэн 51–52 дахь долоо хоногт оргилд хүрдэг. Тандалтын 2025 оны 47 дугаар долоо хоногийн мэдээгээр өмнөх долоо хоногтой харьцуулахад 0–4 насны өвчлөл 0.5–1.5 хувь буурсан бол 5–14 насанд 2.3–2.4 хувь, 65 болон түүнээс дээш насанд 0.1 хувь нэмэгдсэн байна.

Эдгээр үзүүлэлт нь томуугийн халдварын өсөлт цаашид үргэлжлэх төлөвтэй байгааг харуулж байгаа тул сургуулийн дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг дүгнэжээ.

Иймээс Боловсролын сайдын 11 дүгээр сарын 27-нд гаргасан тушаалын дагуу Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр хэвээр хэрэгжих юм.

• 1–5 дугаар ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-нээс 12 -ныг дуустал танхимаар,

• 6–9 дүгээр ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-наас 12-ныг дуустал цахимаар хичээллэнэ.

Жич: Бага, дунд ангийн хичээл цахим долоо хоногийн хугацаа дуусмагц “2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц”- ийн дагуу хичээл сургалтын үйл танхимаар зохион байгуулагдана.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Энхболд

    Ээ үү

  • З
    Зочин

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Ямар тоглоомтой новшнууд вэ. Манайх лав хүүхдүүдээ явуулахгүй. Эрсдэл их байна. Хүүхдэд эрдэм мэдлэг хэрэгтэй юу, эрүүл мэнд чухал уу. Наад судалгаа нь өдчихсөн тэнэг үзүүлэлт ээ.

  • З
    Зочин

    Дунд ангийн сурагч амраа хэрэгтэй

  • З
    Зочин

    Хүүхдээ явуулах хэцүү л байна.Арай гэж саяхан гайгүй болсон ханиад дахиад хүрчихвийдээ гэж санаа зовж байна.Заавал 1 танхимаар шаардлага байна уудаа.

  • И
    Иргэн

    Үнэндээ хүүхэдээ явуулахаас ч айж байна. Саяхан халуурж бүлээрж өчнөөн юм болж байж гайгүй болсон .Одоо ахиад л халдвар аваад халуураад эхлэхэд л хөөрхий тэр жоохон биеэ нь сульдаав хоолоо ч идэхгүй ханиалгаад цээжээр нь өвдөөд өч төчнөөн эм тариа буж байж л дээрдэхийн халдварлах зам нь сургуулийн орчин өөрөө болчоод байна

  • З
    Зочин

    ЭЭЛЖИЛЖ ХАНИАДИЙГ ХҮНДРҮҮЛЖ ТАРХААХ НЭГ ТИЙМ ХОРТОЙ АЛГУУР УСТГАХ ТЕХНИЛОГЛ ЯВААД Б.ГАА ЮМДАА...

  • Б
    Багш

    Юу яриад байна! Ханиад их байхад! 1-5 танхимаар бусад нь цахимаар дээрээ!!!

  • З
    Зочин

    6- 9 - р ангиуд танхимаар хичээллэх хэрэгтэй. Цахимаар дэмий дээ.

  • З
    Зочин

    6 -9 ангиуд Цахимаар хичээллэх шаардлагагүй. Танхимаар орох шаардлагатай

  • А
    Амирлан

    Догдлол

  • З
    Зочин

    Huduu oron nutag gd soliorchih yum adilhan huuhduud yag ijilhen amarch oroh heregtei shde yund ingeed bdag yum be

  • З
    Зочин

    энэ бага ангийн хүүхдүүдээ яагаад 1 долоо хоног заавал танхимаар орох гд бгаа юм бэ. Заавал 50 , 60 ланг нь цуг байлгаж ханиад томуу хүргэж бж амраах санаатай юмуу хаашаа юм бэ

  • Н
    нэргүй оролцогч

    Оюутны амралт хэзээ вэ

  • З
    Зочин

    боловсролын сайд зөв шийдвэр гаргасан бнаа. Энд хувийн сургуулийн холбоо гэж хзн гэж танхимаар хичээллүүлнэ гээд бгаа хүн ноднин хувийн сургуулийн бага ангийн хүүхэд ноднин яг энэ үед томуугаас болж маш хурдан хүндрээд нас барсаныг мэдэж бгаа юу. Хүүхэд эхлээд амьд байж дараа нь эрүүл байж дараа нь сурч боловсрох тухай ярина шүү. Худлаа хүүхдийн сурах эрх энэ тэр гэж попрохоо болиорой.