АҮЭБЯ: Өнөөдрийн байдлаар АИ-92 бензин 52 вагон байна

Эдийн засаг
Turbat
Унших: 1 мин
10
legacy:benzin/Capturecopy.jpg

АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг АҮЭБЯ-наас танилцуулж байна. 2025.12.09-ний 08:40 цагийн байдлаар төмөр зам дээр 528 цистерн вагон газрын тосны бүтээгдэхүүн байна. Үүнээс

- Дизелийн түлш - 392 вагон

- АИ-92 бензин - 52 вагон

- Бутан - 8 вагон

- Онгоцны түлш - 12 вагон

- Киросин - 2 вагон

- Газолин - 4 вагон

- Пропан - 58 вагон тус тус байна.

Мөн АИ-92 автобензинтэй 52 цистерн вагон байна. Хүрэх өртөөгөөр нь авч үзвэл,

- Аршаант - 15 цистерн вагон

- Толгойт - 33 цистерн вагон

- Улаанбаатар - 4 цистерн вагон тус тус байна.