Хан-Уул дүүрэгт төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг эхэллээ

Хоосон
BolormaaУнших: 1 мин
00
legacy:2025/12/40/558107890_1225724529601844_1759414837040433940_n.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1220 дугаар захирамжийн дагуу Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг Хан-Уул дүүрэгт эхэллээ.

Тус үзлэг нь албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, байгууллагын архивын үйл ажиллагаа, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн 3 үндсэн үзүүлэлт, 87 шалгуур үзүүлэлтийн дагуу явагдах бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт ажиллаж байна.