Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх сургалтыг зохион байгууллаа

Хоосон
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/12/40/554237003_1213368510837446_4034067343066972571_n-1.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан удирдамжийн хүрээнд “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийг зохион байгуулахтай холбогдуулан 2025 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн хэмжээнд 108 байгууллагын 234 албан хаагч хамрагдсан бөгөөд Нийслэлийн Архивын газраас бэлтгэсэн гарын авлага, материалуудыг тарааж, улсын үзлэгт бэлдэх арга зүйгээр хангалаа.