Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо

Эдийн засаг
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:Lkhagvasuren6JIL/lkha.png

Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Эрдмийн зөвлөл хуралдаж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд тус сургуулийн “Хүндэт доктор” цол тэмдэг гардуулахаар шийдвэрлэж, 12 дугаар сарын 12-ны өдөр гардуулан өглөө.

Хүндэт доктор цол тэмдгийг гардуулах ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох удирдлагууд, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн докторууд оролцов.

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Эдийн засгийн факультет 1942 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1991 оноос Эдийн засгийн сургууль, 1997 оноос хойш Бизнесийн сургууль нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь тус сургуулийг 1989 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд Бизнесийн сургууль байгуулагдсанаас хойших анхных, 1991 оноос хойших хугацаанд тус сургуулийн 3 дахь “Хүндэт доктор” боллоо.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/12/16

    Бие биеэндээ пялдагдаад л..Бизнес сургуулиин докторууд чдээ..Улс орны хөгжилд хэрэгтэй дисартаци бараг бхгүйдээ..бие биенээ хөөрөгөөд л..

  • З
    Зочин2025/12/15

    Төгрөгийн ханшийг 2 дахин унагаж өгсөн гэж шагнуулж дэ. УИС-н докторууд ч яг мөн дөө

  • З
    Зочин2025/12/15

    щааваас даа

  • З
    Зочин2025/12/15

    Ээ…ёстой нөгөө “ижил нь ижлээрээ, жороо нь жороогоороо” гэдэг болж. Энэ нөхөр “төгрөг”-ийг “цаас” болгосон нөхөр ш дээ. Үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүдүүлсэн “ямаа” байгаа юм.

  • З
    Зочин2025/12/15

    "МОНГОЛ ТӨГРӨГИЙГ ХЭРХЭН ҮНЭГҮЙДЭЛ ВЭ" НЭРТЭЙ ДОКТОРЫН АЖИЛ ХИЙСЭН ЮМ УУ.