ЭЕРЭГ: Дроноор малаа туудаг Монгол хүүхдүүдийг дэлхийн алдарт Associated Press агентлаг онцолжээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
60
legacy:2025/12/38/NewFolder1/download.webp

Монголын алслагдсан аймгуудын хүүхдүүд робот угсарч, код бичин олон улсын түвшинд амжилт гаргаж эхэлснийг дэлхийн хамгийн нөлөө бүхий мэдээллийн агентлагуудын нэг AP News онцлон мэдээллээ. Юнител группийн хэрэгжүүлж буй Unitel STEAM HUB хөтөлбөр Монгол Улсын 21 аймагт хэрэгжиж, хот хөдөөгийн ялгааг арилган, хөдөө сумын хүүхдүүдийг ч дэлхийн хэмжээний технологийн боловсролтой болгох бодит үр дүнг харуулж эхэлжээ.

Өргөн уудам газар нутагтай, хүн амын сийрэг тархалттай Монгол орны нөхцөлд боловсролын хүртээмж хамгийн том сорилт болдог. Харин энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Баян-Өлгий, Хэнтий, Архангай зэрэг алслагдсан бүсийн хүүхдүүд яг ижил робот угсарч, ижил код бичиж, ижил лабораторид суралцаж байна.

AP News-ийн нийтлэлд онцолсноор, эдгээр хүүхдүүдийн зарим нь олон улсын робот, кодчиллын тэмцээнд оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаад байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь Монголын хүүхдүүдийн оюуны потенциал хаана байхаас үл хамааран, зөв дэмжлэг байвал дэлхийн оргилд хүрч чаддаг гэдгийг харуулсан бодит жишээ болж байна.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хэн энэ залуусыг тагнуулд ажилд авна гэж хошгоруулаад бна вэ

  • Э
    Эх орон ч баатар.

    Дайн дронд шилжсэн. 3сая 700 мянгуулаа дроноор өвчилж дорныг маш сайн хийж, ашигладаг болох хэрэгтэй. Хэн нэгэн халдвал хариу цохилтыг хэд дахин илүү өгдөг болох хэрэгтэй.

  • З
    Зочин

    Ямар сайхан мэдээ вэ. Монгол хүний оюун ухаан, потенциал, амьдрах чадвар маш өндөр шүү. Төрийн хулгайч луйварчингууд минь бидний боломжийг хулгайлж Монгол түмнийг ядуу амьдруулсан төрийн хулгайч луйварчингууд минь та нарын удамд маш том гүн ангал хүлээж бгаа шүү. Мэдэж авагтун.

  • N
    Nasaa

    Ууралсан эможи дарсан гаруудыг хараад ойлгосонгүй.

  • З
    Зочин

    Сайхан л мэдээ байна шүү дээ. Ямар тэнэгүүд нь ууртай дүрс илгээдэг байнаа. Эсвэл хятадын эрлийзүүд юм бол уу

  • З
    Зочин

    Төр засгийн зөв бодлого байвал Монголын ард түмэн оюуны потенциаллаар дэлхийд гайхуулсаар байх болно