АТҮТ-ийн даргаар Тод манлай уяач Ц.Батсайханыг томилуулах бичиг хүргүүлжээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
60
legacy:2025/12/NewFolder/605611857_1426171148872238_994863051634337124_n.jpg

АТҮТ-ийн даргаар өдгөө Б.Гүрсоронзон ажиллаж буй. Гэвч түүнийг солих саналаа Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлд хүргүүлжээ. Тодруулбал, тэрбээр ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлд "АТҮТ-ийн захирлаар Ц.Батсайханыг томилуулах саналаа хүргүүлж байна" хэмээн албан бичиг өгсөн байна.

Ц.Батсайхан нь Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, тод манлай уяач юм.

Гэвч түүнийг томилох гэж буйг цахимаар зарим иргэдийн зүгээс эсэргүүцэж эхлээд байна. Тодруулбал, сэтгүүлч Б.Отгон цахим хуудастаа "Симба Батаагийн дүү, Тод манлай уяач Ц. Батсайхан Автотээврийн үндэсний төвийн дарга болно гэнэ үү

Машин, морь хоёрын хооронд маш том ялгаа бий гэдгийг энэ хүнд хэлээд өгөөч.

Монгол Улсын төрд мэргэжил, мэдлэг хэрэггүй. Аль ч салбарт ажлын туршлага, алив бүхэн түй ч хамаагүй болсны эмгэнэлт жишээ энэ юм.

Авто тээврийн салбар дээр хүний амь, амьдрал явдаг учраас удирдлага нь мэргэжлийн байхыг шаардах ёстой.

Арай ч дээ. Болио" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    Симба

    Монгол эдний гэр бүлд ямар өртэй юм бэ? Дүү Бат-Энх нь ГОК.ийн дэд захирал, аав Цогт нь Материал импексийг зүгээр шахуу авсан. Энэ нөхөр уяачдын холбоо, газар тариалан эрхлэх санг дампууруулсан. Ийм новшоос өөр хүн олдохгүй нь уу? Төлбөрөө хийсэн хүн л гэж харагдаж байна

  • З
    Зочин

    Хурдан морь уядаг блаа гээд Морио уяуулсан нөхдийн хүсэлтээр дэд сайд болгодог гэж юү бдаг юм бэ ЗАНДАН ШАТАР ГУАЙ ТӨР ЗАСАГ ЧИНЬ ХЭН НЭГНИЙ ТОГЛООМ БИШ ШҮҮ !!!!! Та. ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ БЭРД ЮМ УУ ?

  • И
    ИРГЭН

    Занданшатар гэдэг улс төрийн үхдэл Монгол улсын төрийг жинхэнэ утгаар нь гутааж шившиглэж бн аа!!

  • И
    Иргэн

    Энэ Мие Энхболдын суганы үс 1989- онд УБДС-кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр төгсөж билээ!!! Бусад нь худлаа шүү!!!

  • З
    Зочин

    Энэ мэт нь ажил хийж гийгүүллээ юу

  • З
    Зочин

    Болорчулууны суга Насантогтох хэзээ ЗТЯ-ны т.н.б болчихвоо. Арай дэндүү юу...